Уншиж байна ...

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд орсон өөрчлөлтүүд

Б.Манлай
8 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нарны гүүр болон Нарны замд засвар хийж байгаа тул нийтийн тээврийн автобусны 10 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан 1-р хэсэг: аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсэг: аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

зураг
 
зураг
 

Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны авто замд аравдугаар сарын 15-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийж, Нарны гүүрийг хойноос урагшаа зорчих хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн Ч:9, Ч21А, Ч:21Б, Ч:27, Ч:29Б, Ч:70, Ч:74, Ч:81 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар