Уншиж байна ...

Д.Отгонжаргал: Зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг л таксинд явуулна гэвэл иргэдийн эрэлтэд хүрэлцэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хууль аравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд байна. 

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал "Цахим платформ буюу сүлжээнд холбогдсон такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгохгүй байхаар УИХ-аас тогтоол гаргасан. Албан бус тоогоор 25,000 орчим иргэн хувиараа такси үйлчилгээ эрхлэхээр цахим платформд бүртгүүлсэн байна. Эдгээр иргэнд Зөрчлийн тухай хууль хамаарахгүй.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газартай такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан таван ААН-ийн 251 хэрэгсэл байна. Эдгээр ААН нь мэргэшсэн жолоочтой, засвар, үйлчилгээний төвтэй, такси нь таних тэмдэгтэй байх стандартыг хангасан юм.

Улаанбаатар хотод зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг л таксинд явуулна гэвэл иргэдийн эрэлт хэрэгцээнд хүрэхгүй. Цаашид үе шаттайгаар зөв талдаа жолооны хүрдтэй байх стандартыг хангана.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр таксинд суусан иргэд эд хөрөнгөө хаях, гэмт хэргийн хохирогч болох нь сүүлийн жилүүдэд өссөн байна.

Таксины бүртгэлийг цахимжуулах нь иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангах учраас цахим платформыг хийж байгаа ААН-тэй хамтарч ажиллаж байгаа юм. Ингэснээр нийслэлийн зорчих хөдөлгөөний хэдэн хувь таксигаар үйлчлүүлж байгааг нэг цахим системд оруулна. Цахим системийн хөгжүүлэлтийг арваннэгдүгээр сард дуусна гэж төлөвлөсөн" гэж мэдээллээ.