Уншиж байна ...

Г.Ялалт: Энэ удаагийн цэрэг татлагаар төв дамжин дээр эрүүл мэндийн давтан үзлэг хийхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай үргэлжилж байгаа аж.

Цэрэг татлагын зохион байгуулалтын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнө нь бид цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан. Энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна.

Хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь боловсролтой болгох гэсэн томоохон зорилт тавьж англи хэл, компьютерын мэдлэгийг дээшлүүлэх зарим хичээлийг хөтөлбөртөө тусгаад буй” гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  1. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  3. Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  4. Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  5. Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  6. Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
  7. Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
  8. Налайх дүүрэг Политехник коллеж
  9. Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно.