Уншиж байна ...

"Санхүүгийн чадавхгүй компанийг тендерт сонгодог. Гэтэл нэмэлт зарлага гаргах шаардлагатай үед бидэнд мөнгө байхгүй гээд зогсчихдог"

Н.Эрхбаяр, iKon.mn
3 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдаж буй 51 барилга байгууламжийн асуудлаар Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг ажил хариуцсан хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т боллоо.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээ болон барилга байгууламж нь төлөвлөлтийн үе шатнаас эхлэн ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хугацаанд хяналт тавих нэгдсэн систем, цахим сан байхгүйгээс шалтгаалж дутуу орхигдох, хаягдах зарцуулсан хөрөнгө үргүйддэг талаар АТГ-аас танилцуулав. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдаж буй 51 барилга байгууламжийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссор Б.Тэрбиш мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын төсвөөс санхүүжиж удаашралтай хэрэгжиж буй 638 барилга байгууламж байна. Үүнээс ажил нь хэвийн үргэлжилж буй 422, зогссон буюу маш удаан хэрэгжиж буй 51 барилга байгууламж байна.

Жишээлбэл Геронтологийн үндэсний төвийн барилгын ажил одоогоос 12 жилийн өмнө эхэлсэн боловч дуусаагүй. Манай байгууллагын мөрдөн шалгах хэлтсээс яагаад удааширч буй шалтгаан нөхцөлийг шалгаж үзэхэд зураг төслийг сайн боловсруулаагүй байсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэхүү удаашралтай байгаа 51 барилгын ажлыг анх эхлүүлэхэд нь төлөвлөлтийн ажил маш муу хийгдсэн. Газраа шийдээгүй учраас барилгаа барьж чаддаггүй. 

Захиалагч тал буюу төрийн удирдах албан газрууд нь худалдан авах ажиллагааны бэлтгэл ажлыг муу хангадаг. Тендерийн баримт бичиг дээр оролцогч компанийн санхүүгийн чадамжтай эсэхийг тодорхой зааж өгдөггүй. 

Гэтэл санхүүгийн чадавхгүй компанийг сонгоход гүйцэтгэх ажлын үеэр алдаа гаргадаг. Тиймээс нэмэлт зарлага гаргах шаардлагатай үед бидэнд мөнгө байхгүй гээд зогсчихдог. 

Саяхан Сонгинохайрхан дүүрэгт нэгэн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж буй компани дахин засвар хийх шаардлагатай болоход мөнгө байхгүй гэсэн. Тиймээс санхүүгийн чадавхтай, ажлын туршлагатай компанийг сонгох хэрэгтэй байна" хэмээн ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Аудитын ерөнхий газраас улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд 2022 онд гүйцэтгэлийн аудит хийжээ.

Ингэхэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон 184.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 59 төсөл арга хэмжээг 85 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байгаа бөгөөд 2008-2020 онд хэрэгжүүлж эхэлсэн ч дуусаагүй орхигдсон байна.

Орхигдсон тус 59 барилга байгууламжийн 32.2 хувь нь 57.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан, дулааны инженерийн байгууламж байжээ. Харин 30.5 хувь нь 25.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийгэм, соёл, үйлчилгээний барилга байгууламж аж.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг