Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний явцын үр дүнг танилцуулна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд

Засгийн Газрын ээлжит хуралдаан болж байна. 

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх /Гаалийн ерөнхий газрын хашаанд, Дашчойлин хийдийн ард/

09:00-13:00 цагт Монгол Улсын дээд шүүхээс “Захиргааны эрх зүйн Хэрэг судлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд

11:00 цагт Цагдаагийн Ерөнхий Газраас хэвлэлийн хурал зохион байгуулна. 

Хөжлийн Бэрхшээлтэй Хүний Ерөнхий Газарт

14:00-15:30 цагт СЕХ-ны мэдээлэл сургалт, судалгааны төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран тус төвийн ажилтан албан хаагч нар болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагуудад “Иргэдийн оролцоо ба Сонгох эрхээ хэрэгжүүлье” сургалтыг зохион байгуулна.