Уншиж байна ...

Малын бэлчээрээс болж маргалдан, нэгнийгээ мэсээр гэмтээжээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дорнод аймгийн цагдаагийн газарт өчигдөр малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь маргааны улмаас нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ.

Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар