Уншиж байна ...

Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Б.Манлай
2 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод авто зам засварын ажил үргэлжилж байна. Энэ долоо хоногийн Бямба гарагийн орой замын хөдөлгөөнийг хаах тухай мэдээллийг хүргэж байна.

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС