Уншиж байна ...

Сонгогчдын хамгийн их ханддаг "ИТХ 2024" хуудаст зураг, мэдээлэл тань бүрэн орсон эсэхийг шалгаарай

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний 00:00 цагт өндөрлөж, аравдугаар сарын 11-нд санал хураалт явагдана. 

iKon.mn сайтын "ИТХ 2024" хуудас орон нутгийн сонгуулийн тойрог, мандат болон нийт 17,277 нэр дэвшигчийн мэдээллийг нам тус бүрээр нь авах боломжийг сонгогчдод олгож байгаа. 

Сонгуульд нэр дэвшигчдэд ч мөн өөрийгөө таниулах боломжийг энэхүү хуудсаар олгож байгаа билээ. Нэр дэвшигчид зураг, товч намтраа "ИТХ 2024" хуудаст байршуулснаар сонгогчдод өөрийгөө таниулах нэг алхам болохоос гадна сонгогч иргэд ч мөд адил сонголтоо хийхэд хэрэгтэй мэдээллээр хангагдах юм.

ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй та өөрийн зураг, мэдээллээ манай "ИТХ 2024" хуудсанд бүрэн орсон эсэхийг нягтлан шалгаарай.

Ташрамд хэлэхэд 2024 оны улсын их хурлын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр манай сайтын "Сонгууль 2024" хуудаст 1.1 сая орчим удаа хандаж, нэр дэвшигчдийн танилцуулгыг үзсэн байна. 

Тиймээс нэр дэвшигчид "ИТХ 2024" хуудаст мэдээлэл нь бүрэн орсон эсэхийг шалгаж, сонгогчид энэхүү хуудаснаас өөрийн тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийн талаарх мэдээллийг аваарай.