Уншиж байна ...

Монголд анх удаа үр тарианы өглөөний хоол үйлдвэрлэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 16 минутын өмнө
Сурталчилгаа

Монголчууд  жилдээ 2.5 тэрбум  төгрөгөөр, дэлхийн 10 гаруй улс орноос үр тариагаар бэлтгэсэн өглөөний хоолыг импортлон хэрэглэдэг байна. Энэхүү хэрэглээг бүрэн орлох эрүүл, амттай өглөөний хоолыг эх орондоо 100% үйлдвэрлэж эхэллээ. Уг бүтээгдэхүүнийг Сатурн Фүүдс компани үйлдвэрлэж TWEETY нэртэйгээр зах зээлд гаргаж эхлээд байгаа юм.

зураг
 

Сатурн фүүдс ХХК нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж хүний биед ашиг тустай, эрүүл мэндийг дэмжих, үр тариа, овьёос, байгалийн жимс, самраар баяжуулсан “Жимстэй овьёос”, “OATLOVER”, гурилын орцгүй нарийн боов, хүүхдийн будааны бантан, нунтаг будаанууд зэрэг нийт 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Хүнсний үйлдвэрүүдийн дэлхийн стандарт болох Нэгдсэн менежментийн ISO9001:2015, Хүнсний аюулгүй байдлын ISO22000:2018 стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж өөрийн микробиологийн лабораторид өдөр бүр бүтээгдэхүүнийхээ чанарын шинжилгээг хийсний дараа зах зээлд нийлүүлдэг юм байна.

Үр тарианы өглөөний хоолыг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр хэрэглэгчдэд хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа алдаагүй бүтээгдэхүүнийг шинэхнээр нь, шим тэжээлтэйгээр хэрэглэх боломж бүрдүүлж өгчээ. Мөн эх орондоо үйлдвэрлэж байгаа учраас хугацаа уртасгагч болон химийн нэмэлт хийх шаардлагагүй, сахар багатай, эслэгээр баялаг, калор багатай, амттай өглөөний хоолны сонголт нэмэгдэж буйгаараа давуу талуудтай юм.

зураг
 
зураг
 

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН АНХНЫ ӨГЛӨӨНИЙ ХООЛ – TWEETY- гийн сав баглаа боодлын дизайн, үйлдвэрлэл, хайрцаг хэвлэл гээд бүгдийг 100% дотооддоо, үндэсний компаниуд гүйцэтгэж буйгаараа онцгой юм.

Орц найрлагын хувьд  шинэхэн овьёос, үр тариа, будааны нунтаг, цэвэр жимсний орцтой бөгөөд гүзээлзгэнийн болон шоколадны амттай гэсэн хоёр төрөлтэйгөөр худалдаанд гарсан байна. Бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал нь  30 гр буюу нэг аяга нь 101 ккал калор агуулсан, сүүнд дэвтээн хэрэглэхэд ердөө ганцхан минутад бэлэн болдог байна.

Овьёосны төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь дархлааны системийг дэмжиж, жин хасах, хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын эрүүл мэндийн ач тустай аж.  

Сатурн фүүдс компани шинэхэн бүтээгдэхүүний хэрэглэгчдэдээ таниулахын тулд НОМИН сүлжээ дэлгүүрийн бүх салбараар -30%-ийн хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн байна. Хямдралтай худалдаа 2024 оны 10 сарын 09-нөөс 10 сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.