Уншиж байна ...

Э.Саруул: Сонгуулийн саналын хуудасны зураг дарсан бол ₮10 саяар торгох хуулийн заалттайг иргэд анхаарах хэрэгтэй

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны орон нутгийн сонгуультай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Орон нутгийн сонгуультай холбоотой анхаарах асуудлын талаар ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 9-ний 00:00 цагт сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа дуусаж байгаа.

Тиймээс өнөөдөр 00:00 цагаас хойш ямар нэгэн хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан үйлдэл гарвал хууль зөрчсөн асуудал гэдгийг сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа эрх бүхий ажилтнууд анхаарах хэрэгтэй.

Сонгуулийн үеэр иргэд юунд анхаарах вэ?

  • Сонгуулийн санал авах байрнаас саналын хуудас авч гарсан.
  • Саналын хуудасны зураг дарсан.
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 10 сая төгрөгөөр торгох санкцитай байдаг.

Иргэд маань энэ асуудалд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, мэдээлэлгүйн улмаас сонгуулиа өглөө гэж стори хийдэг, өөртөө дурсгал болгож байна хэмээн зураг хөрөг дардаг үйлдэл нь хууль зөрчиж буй асуудал.

Үүнийг хуулиар хориглоод зохицуулчихсан байдаг.

Мөн сонгуулийн санал авах өдөр

  • Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан
  • Гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв байгуулсан тохиолдолд хувь хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Санал авах өдөр, саналын урд өдөр, санал авах өдрийн дараа буюу гурван өдөр архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх, худалдан борлуулахыг хуулиар хориглосон зохицуулалтай байдаг.

Иймд 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахгүй гэдгийг мэдээлье" гэв.