• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Уул Уурхайн Ассоциаци Канадын “Тогтвортой уул уурхайн стандарт”-ыг нэвтрүүлэхээр боллоо

ikon.mn
2024 оны 10 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Монголын уул уурхайн салбараас Энержи Ресурс компани уг стандартын дагуух үнэлгээг анх удаа хийлгэжээ

Уул уурхайтай холбоотойгоор иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдаас онцгойлон шаарддаг зүйлийн нэг нь яах аргагүй хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн зарчим шаардлагууд байдаг.

Тэрхүү шаардлагыг Олон улсын түвшинд нийцүүлж, геологи хайгуулаас  эхлэн уурхайн хаалт хүртэлх бүхий л үйл ажиллагааг шат шатанд нь хариуцлагатай гүйцэтгэх нийцэл нь “Тогтвортой уул уурхайн стандарт (TSM)” шалгуурууд байдаг ба Канадын Уул Уурхайн Ассоциациас боловсруулсан уг стандартыг өнөөдөр дэлхий даяар хүлээн зөвшөөрч, хариуцлагатай уул уурхайгаар түүчээлэгч Канад, Австрали зэрэг орнууд сайн жишиг болгон ашиглаж байна.

Товчоор ойлгоход, нийгэм, байгаль орчны  үнэлгээний  34 үзүүлэлт бүхий 8 чиглэлийн хүрээнд тайлагнаж, мэргэшсэн хөндлөнгийн байгууллага үр дүнг нь гурван жил тутам  хянан баталгаажуулдаг,  дэлхийн 20 гаруй улсад хэрэгждэг, шалгуур үзүүлэлт өндөртэй томоохон стандарт бөгөөд Монгол Улсаас анхлан “Энержи Ресурс ХХК”  уг стандартын хүрээнд өөрийн ба хөндлөнгийн үнэлгээг амжилттай хийлгээд байгаа юм.

Дэлхийн жишигт нийцсэн “Тогтвортой уул уурхайн стандарт (TSM)”  шаардлагыг хангах нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг үнэлгээг өгөх,  хариуцлагатай, тогтвортой уул уурхайг төлөвшүүлж, улс орны засаглалыг дээшлүүлэхэд томоохон ач холбогдолтой аж.  

Канадын Уул уурхайн Ассоциаци нь “TSM” стандартыг анх 2004 онд санаачлан боловсруулж, олон улсад нэвтрүүлсэн байдаг. Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци болон Канадын Уул Уурхайн Ассоциаци  хооронд “TSM” стандарт”-д нэгдэх санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улс уг стандартыг хэрэгжүүлэхээр нэгдэж буй дэлхийд 13 дахь,  Азийн орнуудаас 2 дахь орон болж байна.

зураг
 

“TSM”-ын шалгуур үзүүлэлт нь байгаль, нийгэм, засаглалд хариуцлагатай уул уурхайг бий болгох үндсэн зорилготой уялддаг ба мэргэшсэн хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээний үр дүн, тайланг Канадын Уул Уурхайн Ассоциацийн албан ёсны вэб сайт (mining.ca) дээрээс нээлттэй харах боломжтой юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MANKIND [122.201.31.198] 2024/10/10
Монгол улсад ойлголтын зөрүү хэр хэмжээнээс хэтэрсэн бна. Гадаадын хөрөнгө оруулалт ГХО гэж яг дээрэм тонуул мэт боддог хэсэг хүмүүс бна. Тэгж сурталтаж ойлгуулдаг гадны болон дотоотын троллууд бна. Яг бэлэн харж бгаа алтыг нь булаагаад авчиж бгаа юм шиг ярьцгаана даа. Маанагууд нь дэмжээд явчихнаа. Би уул уурхай сайн мэдэхгүй ч тэр алт эрдэс бэлэн май чи ав гээд байж бдггүй. Тэр алт эрдсийг олборлож авахад их ажил болдог лдоо. Хайгуул, зураг төсөл, технологийн шийдэл, хөдөлмөрийн хуваарь, баяжуулалт гм. Энэ бүх ажлууд мөнгө хөрөнгө, чадвар, техник технологи шаардана. Гэтэл утаа нүхэн жорлонгоосоо салаагүй бас салгадаггүй нам төртэй бид хаанаас гаргах уу, иймээс л ГХО хэрэгтэй бгаа юм. ГХО бол хамтарч ашигтай ажиллаяа гэсэн ойлголт. Тодорхой стандарт зарчмын дагуу л ажиллая гү шдээ. Бизнесийн эзэмшигчийн статус тодорхой, хариуцлагатай л зүйл шдээ. За тэгвэл нийгэмчлэе гэж үзвэл эзэмшигч тодорхойгүй, төр өмчлөгч нь бас тонуулч нь болно. Хэдүүлээ яаж шинэ эринд хөгөө ширнэ дээ
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.172] 2024/10/10
Африкийн эдийн засгийн хүчирхэг гүрэн Нигер БРИКС-ийн дээд хэжээний уулзалтын өмнөхөн Нигер улсын түүхий нефтийг ам долларыг тойрч, өөрийн улсын мөнгөн тэмдэгт "найра"-гаар худалдаалж байх шийдвэр гаргажээ. 37 тэрбум баррель түүхий нефтийн нөөцтэй гэж үздэг Нигер улсын энэ алхам нь БРИКС-ийн эвслээр удирдуулсан дэлхийн санхүүгийн өөрчлөлтийн дохио болж байна. Буркино Фасоийн ерөнхийлөгч Ибрахим Траоре уул уурхай,алтны нөөцөө Үндэстэн дамнасан корпорациудын гараас буцааж авах шийдвэр гаргажээ. Энэ нь Лондоноос Сидней хүртэл түгшүүрийн дохио дэлдэж байна. Буркино Фасо-ийн урдны үе үеийн эрх баригчид баялгийнхаа нөөцийг үндэстэн дамнасан корпирацуудад атгуулаад нүдээ аниад суудаг байсан бол Ибрахим тэгсэнгүй. Түүний энэ зоригтой алхам баялагтаа эзэн болж, хамгийн гол нь Тусаар тогтнолоо бэхжүүлэх зорилготой ажээ.Тус улсын алт Нью-Йорк, Лондон,Сиднейгийн бирж дээр зарагдаж, Буркино Фасо-д өчүүхэн хэсэг оногддог, ядуурал хэвээрээ, байгаль орчин сүйрсэн зэрэг асуудлуудыг өөрлөхөөр болжээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.233] 2024/10/10
Канад Монголоос асар их хэмжээний ашиг манай эдийн засгийн нийт ашгаас илүүг дээрэмдэж байна даа хөөрхий
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.233] 2024/10/10
Монгол банк валютын нөөцийг алтаар бүрдүүлэх яаралтай шийдвэрлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.233] 2024/10/10
БРИКС болон ТУХН ийн улсууд доллараас бүрэн татгалзаж байхад манайх долларын ноёрхлоос татгалзаж үндэсний мөнгөн тэмдэгтээр гадаад худалдааны гол зэс мөнгө түүхий эд ээ худалдаа хийх нь аюулгүй байдлын баталгаа болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.233] 2024/10/10
Канад Монголд ёстой даам гарчихсан ганц улс байна аа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.233] 2024/10/10
УИХ засгийн газраас шахалт үзүүлэх боломжтой шүү
0 | 0 Хариулах
Зочин [23.153.248.33] 2024/10/9
ороzууд Монолын гадны хөрөнгө оруулалтыг шахаж бараг дуусаад ганц оюу толгой үлдлээ гэхдээ оюу толгойг хэзээ ч барахгүй ирээдүйд ч чадахгүй сачий нь ч чадал нь ч дутна гуйлгачин царайлсан хулмаснуудаа
0 | 2 Хариулах
Зочин [103.168.34.16] 2024/10/9
Рио-г шахаж гэрээг Монголдоо үр ашгаа өгөх алтан үе одоо л байж магадгүй шүү. Өрнө ба Дорно эргээд найрамдаж хэл амаа ололцох үед Монгол мянга мачийгаад гэрээг ашигтай болгож чадахгүй.
1 | 2 Хариулах
Зочин [23.153.248.33] 2024/10/9
ороz хоноцын шээс минь олон хуцаад байгаарай тэр гуйлгачин улс руугаа зайлаарай
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.172] 2024/10/9
Дэлхийн эдийн засгийн хямрал болох гээд улс орнууд алт нөөцөлж хямралыг давна гээд алтны үнэ урьд хожид байгаагүй үнэд орж байхад Монгол улс нөөцгүй алтаа зуу зуун тонноор алдаад суудаг арай юу? Африкийн жижиг улс хүртэл өрнөдийн мөлжигч нарыг эсэргүүцэж хөөж баялагаа салгаж авахыг зүтгэж байхад бид сая тонн зэс зуун тонн алтаа өгчихөөд 20 тэрбумын өртэй үлддэг шудрага уу. Оюутолгойн зуун тонн алтаас гадна өчнөөн алтны уурхайнууд тэдний алтыг Монгол банк бусад нөхдүүд худалдан авч Англи Америк руу зөөж байна. Бусад алтны уурхайн алтыг тооцвол хичнээн тонн болох бол. 62 тонн алт оолборлодог африкийн улс энэ алтаар улсаа хөгжүүлнэ гэж байхад 200 тонн алт ухчихаад 5 тонны нөөцтэй, өртэй улс гэхээр бүр гутармаар байгаа биз. Бизнест нэг ийм үг зарчим байдаг юм. Харилцан ашигтай бол бизнес харин нэг нь ашигтай нөгөө хохиролтой бол луйвар гэж нэрлэдэг гэдэг.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.172] 2024/10/9
Reuters агентлаг өрнөдийн компаниудын эрхийг хураан авах гэж байгаа Буркина Фасогийн өнөөгийн засгийн газрыг хунтын дэглэм гэж бичсэн байна. Өрнөдийн компаний эсрэг бодлого баримтлангуут л хунтын дэглэм болж байгаа юм. Тухайн улс орныг сорж байгаа манай Рио тинто шиг компаниудын эсрэг арга хэмжээ авах гэхээр хууль зөрчигч, хунтууд болдог. Буркина Фасо 2022 онд 62 тонн орчим алт олборлосон бөгөөд олборлолтоороо Африк тивд дөрөвт орсон аж. Тус улсын хоёр том алт олборлогч нь Канадын Semafo болон Iamgold компаниуд юм. Уг компаниуд нь хүүхдийн хөдөлмөр ашиглан, орон нутгийн ажилчидтай боолчлолын нөхцөлтэй гэхээр гэрээ байгуулж, тус улсад өчүүхэн төлбөр төлөх гэрээ хийсэн байдаг ажээ. Буркино фасо 62 тонн алт Африкт 4 т орох өндөр олборлолт гэтэл манайд Оюутолгой 100 тонныг олборлож байхад бид тавхан тонн алтны нөөцтэй ядуураад байдаг.
3 | 0 Хариулах