Уншиж байна ...

ULE компани Ахлах механик инженер, Механик инженер ажлын байруудад та бүхнийг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний тухай

ULE компани нь Их Британийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох JCB брэндийн Монгол дахь албан ёсны дилер юм. Бид 2007 оноос хойш Монголын уул уурхай, барилгын салбарт тогтвортой ажиллан хөгжиж одоогоор 100 гаруй мэргэжилтэн, Улаанбаатар хотод засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болон орон даяар 10 салбар үйлчилгээний төвтэйгөөр ажиллаж байна.

ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой, улс орондоо дэлхийн хэмжээний бизнесийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон юм.

ULE компанийн сошиал сүлжээг дагаарай!

Ахлах Механик Инженер (Product Support / Technical Specialist) - 4 хүн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Засварын ахлах механик инженер нь байгууллагын нийлүүлсэн JCB брэндийн болон бусад тоног төхөөрөмжийг харилцагчдад таниулах, техник тоног төхөөрөмжийн оношилгоо үзлэг үйлчилгээ хийж, алдааг олж засварлах. Аливаа эвдрэл гэмтлийн шалтгааныг оношилж, шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган үр дүнг тайлбарлах, тайлан бичих болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Mэргэжлээрээ 8+ дээш жил ажилласан туршлагатай
  • Техникийн компьютер оношилгоо хийж байсан туршлагатай
  • Цахилгаан болон гидрийн схем унших чадвартай
  • Техникийн сэлбэгийн жагсаалт гаргаж, тайлан (Spares Analysis) боловсруулах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Зөөлөн ур чадварт (Soft Skill) багтдаг гол шинж чанаруудыг сайтар эзэмшсэн, харилцааны өндөр ур чадвартай
  • Өргөн тээвэрлэх машин тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • М ангилалтай бол давуу тал болно

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож буй цалин  6,500,000 - 8,000,000  төгрөг бөгөөд ур чадвараас хамааран цалингийн хэмжээг тохирно
  • Гадаадад мэргэжлийн сургалтад хамрагдах боломж
  • Монгол улсдаа шинэ шинэлэг техник технологийг нутагшуулах, шилдэг инженер техникийн ажилтан бэлтгэж гаргах чин эрмэлзлээр хичээн ажилладаг туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж

Механик инженер (Asset refurbishment) – 4 хүн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Механик инженер нь техник тоног төхөөрөмжийн хөдөлгүүр, явах эд анги, хурдны хайрцаг болон гидравлик эд ангиудад оношилгоо үзлэг үйлчилгээ, их засвар хийж, алдааг олж засварлах. Аливаа эвдрэл гэмтлийн шалтгааныг оношилж, шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган үр дүнг тайлбарлах, тайлан бичих болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5+ дээш жил ажилласан туршлагатай
  • Техник тоног төхөөрөмжийн англи хэл дээрх засварын гарын авлагыг ашиглах чадвартай
  • Техникийн компьютер оношилгоо хийж байсан туршлагатай
  • Эд ангийн их засварын ажил хийж байсан туршлагатай
  • Техникийн сэлбэгийн жагсаалт гаргаж, тайлан бичих чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Үл эвдэх сорилын (NDT) ажил хийж байсан туршлагатай бол давуу тал

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож эхлэх үндсэн цалин 3,500,000 - 4,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл
  • Ур чадвараас хамааран цалин нэмэгдэнэ
  • Монгол улсдаа шинэ шинэлэг техник технологийг нутагшуулах, шилдэг инженер техникийн ажилтан бэлтгэж гаргах чин эрмэлзлээр хичээн ажилладаг туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж

Шалгаруулах үйл явц

  • 2024 оны 10 сарын 15-ний дотор дараах холбоосоор орж манай онлайн өргөдлийг бөглөнө. Мэдээллээ аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
  • Ажилд орох хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
  • Тохирох хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлагад урих болно.
  • Хоёр дахь шатны ярилцлагад тэнцсэн бол ажлын гэрээг санал болгоно.

ULE компани нь шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхдаггүй, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог ажил олгогч юм.

Танд зайлшгүй тодруулах зүйл байвал бидэнтэй hr@ule.mn мэйл хаягаар эсвэл 7595 0801 #5 утсаар холбоо барих боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.