Уншиж байна ...

Их нарангийн гудамж болон Хужирбулангийн замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

Б.Манлай
35 минутын өмнө
iKon.MN

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 26, 36-р хороо, Их нарангийн гудамжны авто замыг хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 8-ны 22:00 цагаас аравдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог гурван чиглэлийн автобус доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилж байна.

  • Ч:46 "Улаанчулуут – Их наран – Вокзал"
  • Ч:57 "Улаанчулуут – Их наран – МУИС"
  • Ч:57б "Алтан овоо - Улаанчулуут – Их наран – МУИС"
зураг
 

Мөн Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Хужирбулангийн эцсээс урагш төв зам хүртэл авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 9-ний 08:00 цагаас аравдугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл хэсэгчилсэн хааж, нийтийн тээврийн нэг чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ү:23 Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон
зураг
 

 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар