Индэр    
2024 оны 10 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

Элэг нэгт монголчууд минь ТУСЛААРАЙ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үе үе олон нийтийн сүлжээгээр ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ ТУСЛААРАЙ гэх постууд хөвөрдөг нь нийтлэг үзэгдэл болжээ. Зарим нь бүр хандив босгох гээд аян, шоу тоглолт зохион байгуулж байна. Сайн санааны үзүүрт тос гэдэг шиг хүнд туслах сэтгэл нь сайхан. Гэвч бид ийм маягаар хэдэн арван хүнийг л аварч чадна. Харин иргэндээ ээлтэй эрүүл мэндийн систем, эрсдэлийг хаах даатгалтай бол бид хэдэн зуу мянгаар нь аварч чадна. Хандивын аян бол биднийг эрүүл болгох шийдэл биш.

Нэгэн жишээ авъя. Манай улсын хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд хорт хавдраар шинээр өвчлөгсдийн байнга өсөж байна.

Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний зардал нь зургаан сар үргэлжлэхэд дунджаар 1,500 - 30,000 ам.доллар буюу ойролцоогоор 3,750,000-75,000,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Монгол хүний дундаж цалин энэ оны байдлаар 1,330,000 төгрөг гэж тооцвол гурван сараас зургаан жилийн цалин нь хагас жилийн эмчилгээний зардалтай дүйцэж байна. Мөн эмчилгээний зардал өндөр учраас ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал, хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байна.

Тухайлбал одоогийн байдлаар эрүүл мэндийн санхүүжилтийн 40%-ийг улсын төсвөөс, 20%-ийг ЭМДС-аас, үлдсэн 40 хүртэлх хувийг иргэд хувиасаа гаргаж байна. Хувь хүний халааснаасаа гаргах эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ 25%-аас хэтэрвэл ядуурал гүнзгийрч, орлогоос хамааралтай тэгш бус байдал өснө гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үздэг. Гэтэл иргэд энэ мэт санхүүгийн дарамтыг даван туулахаар халаасаа хоосолж, өр, зээл авч эцэстээ "Элэг нэгт монголчуудаа туслаарай" хэмээн хандивын аяныг орон даяар өрнүүлэх зэргээр л аргацааж байна шүү дээ.

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Аливаа даатгал төлөгч “эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл иргэд маань төлж буй эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэж тэгш, хүртээмжтэй тусламж үйлчилгээг эх орондоо авч чадаж байгаа юу гэдэг нь өөрөө маш том асуудал болоод байна.

Эх орондоо эмчлүүлж чаддаг, эх орондоо эрүүл болж чаддаг эрүүл мэндийн систем бидэнд хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [134.115.183.76] 2024/10/9
энэ их хортой удаа түгжрэлээ багасгах хэрэгтэй байна. хотод ямарч хүчилтөрөгч алга. дээрээс нь энэ их машины чимээ, архи тамхи, шоудалтаа татмаар байна. Ядаж эрүүл амьдралын хэв маягыг дэмжих хэрэгтэй байна. Зун болохоор тостой махан хоол иднэ. Өвөл болохоор утаанд угаартуулж бөглөрнө. Ямар ч утга алга
0 | 0 Хариулах
Зочин [87.92.165.107] 2024/11/13
Нэг бол хөдөө гар эсвэл гадаадад гар.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.233] 2024/10/9
Эмч эмнэлгийн ажилтан өвтөгчихсөн юм шиг аягалдгаа больчих Монголчууд минь!!! Эрүүл мэндийн салбарт ажиллах хүн хүч байхгүй болж бн!!! Өвчин туссан ч гэсэн хүн чанараа бүү нээгээрэй !!! Эмчид уур уцаар, эр бяраа гаргадаг улны сэтгэхгүйтэй баймааргүй бн шүү!!!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.233] 2024/10/9
Энэ янзаараа Монгол улсын эрүүл мэндийн салбар өөдлөхгүй!!! Хятад гэх мэтийн улсын эрүүл мэндийн системийг нутагшуулая!!! Саяхан улс төрийн шоу болгож та өвдөөд эмнэлээс эмчлүүлсэн эм тарианы мөнгө шүүхдэж авч болно гэнэ үү ккк!!! Хэний төлөө өвдчихөөд хэнээс мөнгө нэхээд байна аа??? Ийм байхад хэзээ ч хөгжихгүй!!! Энэ даатгал ч тогтолцоо нь буруу!!! Эв хамтын юм гэж Дэлхий дээр байхгүй болж байгаа шүү!!! Хятад шиг мөнгө төл эмчлүүл эсвэл үхэваа!!!
0 | 0 Хариулах
зөв ш дээ [66.181.161.173] 2024/10/9
ганц онош зөв бичиж чадахгүй хүн эмч болж бна ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [99.63.202.111] 2024/10/8
HULGAACH NART ALDSANAA BUTSAAJ AVCH IRGEDEE AJIL AMIDRALTAI,ERUUL BOLGOYO
1 | 0 Хариулах
Судлаач иргэн [202.9.46.22] 2024/10/8
Эрүүл мэндийн даатгалын төлбөрөө нэмэх, тэтгэвэрийнхэн даатгалаа өөрөө төлдөг болгомоор...тэгж байж даатгалаар чанартай эмчилгээ авч чадна..
1 | 0 Хариулах
Irgen [103.140.10.201] 2024/10/8
Mgl ulsad daatgal ih tuldug tegsen hernee hangaltai uilchilgee awsh shadagui muu bga shde tamine
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.177.80] 2024/10/8
Хувийн эмнэлэгүүд ч гэсэн даатгалаар үйлчилгээ үзүүлбэл сайн бна, эсвэл улсын эмнэлэгийн тоогоо нэмэх хэрэгтэй.
1 | 3 Хариулах
Зочин [172.59.185.245] 2024/10/8
🖕
0 | 0 Хариулах
Олон шалтгаан [59.153.115.88] 2024/10/8
Жишээ нь элэг бүтэн монгол гэж шал худлаа баахан мөнгө үрээд. Дандаа худлаа ярина тэр хэн билээ хавдрын захирал байсан, гишүүн болдог нэг архичин чинь. Нэр нь орж ирдэггүй.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Эрүүл мэндийн салбар тэр чигээрээ шинэчлэл хийх ёстой. Тэр эмч бэлтгэдэг сургуультайгаа хамт. Мөн даатгалын газрынхны үгээр эмчилгээг тогтоохоо болих хэрэгтэй. эмчилгээг эмч хүн л тогтооно. Даатгалынхан эмч нарыг дээрэнгүй загначихаад сууж байх шинжтэй байдаг. Даатгалынхныг даврааж эрх мэдэл өгснөөс болж эмнэлэгт хэвтсэн хүнд өөр нэг эм хэрэг болоход эмчдээ хэлэхээр уурлаж загнаад би тийм хүн биш гээд үсчээд байдаг. Тэрийг чинь өвчтөн ойлгохгүй. Би танд тэр эмийг бичих гэхээр даатгал зөвшөөрдөггүй гэж хэлбэл хүн ойлгоно. Шууд л хэдэн өвчтнөө загнаад л. Ялангуйа настай хүмүүс хавсарсан өвчтэй. Эмчилгээ хийлгэж байхад өөр нэг юм нь эвгүйдээд эм гуйхаар олддоггүй. Энэ гажгаа засах хэрэгтэй. учир нь эмнэлэгт хэвтэж буй хүн өөрөө гаднаас эм оруулж хэрэглэх эрхгүй байдаг. Тэр ч мэдээж хэрэг. Гэвч эмч ч өгөхгүй өөрөө ч эмийн сангаас авчруулж чадахгүй байх нь утгагүй хэрэг ! Эмч эмнлэг хоёр хэрэгтэй тариа эмээр хангах ёстой.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.179.245] 2024/10/8
Манай эрүүл мэндийн салбар үнэхээр хүндэрсээн. Оруулж ирсэн эм тариа нь хүртэл 3 зэрэглэлтэй болсон байх шиг. Эмч болох залуусыг бөөндөөд сургадаг бололтой. Тэгээд л болсон болоогүй эмч нар хүний эрүүл мэндээр тоглоод л. Бүгд бас муу биш шүү. Сэтгэлтэй сайн эмч байгаа ч муудаа дарагдаад хавчигдаад хэцүү л байгаа.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
уг нь бол зүгээр зохион байгуулалтын асуудал. Цаг их орох ч бүгдийг зохион байгуулж цэгцэлж эмх цэгцэнд оруулж болно. Хэцүү биш ажил.
0 | 1 Хариулах
Munkhjargal [95.90.240.225] 2024/10/8
-------"❤️DINGE😊!!!!!!!!! K!"..
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.232] 2024/10/8
ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ХАГАЛГААНЫ ЗАРДЛЫГ ӨВЧТӨН НЭГ Ч ТӨГРӨГ ГАРГАХГҮЙГЭЭР ТӨЛДӨГ СИСТЕМ ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Ч БАЙХГҮЙ ХАМГИЙН МУНДАГ ШВЕДЕД ХҮРТЭЛ ӨВЧТӨН ЗААВАЛ БАГА ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ГАРГАДАГ ДИЙЛЭНХ МӨНГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САН ТАТВАР ДААТГАЛААС ШИЙДДЭГ НОРВЕГИ ГЕРМАН Ч МӨН АДИЛ. ТАТВАР ДААТГАЛЫН СИСТЕМЭЭ САЙЖРУУЛЖ АЛЬ БОЛОХ ИХ МӨНГИЙГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ГАРГАДАГ ТОГТОЛЦОО РУУ ЯВАХААС ӨӨР АРГАГҮЙ. ҮҮНИЙ ТУЛД ТӨСВИЙН МӨНГӨНИЙ ХУЛГАЙГ БАГАСГАХААС ӨӨР АРГАГҮЙ. ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ЧИНЬ НЭГ ДАРГЫН ТОМ МАШИН АЖЛЫН ӨРӨӨНИЙХ НЬ ТАНСАГ ТАВИЛГА БОЛЧИХООД БАЙВАЛ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ ТУСЛААРАЙ ГЭЭД Л СУУГААД БАЙХААС ӨӨР АРГАГҮЙ
6 | 1 Хариулах
Зочин [66.181.160.43] 2024/10/8
Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар наад асуудлыг чинь мэдэхгүй, ойлгохгүй байхад яаж ахиц гарах вэ дээ???
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/8
Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс сэргийлэх арга хэмжээ аваачээ, хорт хавдар үүсгэдэг зүйл орсон бүтээгдхүүн хилээр нэвтрүүлэхгүй, үйлдвэрлэхгүй байх гэх мэтэчлэн эхнээс нь арга хэмжээнүүдийг аваач, хүнсний аюулгүй байдал бас байна
5 | 1 Хариулах
Олон шалтгаан [59.153.115.88] 2024/10/8
Хоол хүнс. Улаан мах. Хэдэн үеэрээ мах идээд зүгээр гэх юм. Дээр үед бэлчээрийн мах арай дээр байсан байж магадгүй. Бас хөдөлгөөн ихтэй хүмүүс. Ажилсаг. Одоо шиг прус унасан тарган эхнэр нөхөр хоёр байгаа биш дээ. Ажил ихтай байсан.
1 | 1 Хариулах
MANKIND [66.181.161.147] 2024/10/8
Хэн нэгэн хүний эрүүл мэндэд учирсан эмчилгээний төлбөрийг төрөөс зохион байгуулалтай зохицуулна гэж үндсээрээ худал бас боломжгүй зүйл. Эрүүл мэнддээ хувь хүний өөрөө л анхаарах ёстой. Өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө хариуцлагатай байлдаа. Өвдсөн хойноо төр эмнэлэг хэн 1нийг буруутгаад бж болохгүй лдээ. ЭМДААТГАЛЫГ хувийн байгууллагуудад шилжүүлж шилэн ил тод, хариуцлагатай ҮА тай байвал аяандаа л цэгцрээд ирэх юм лдаа. ТӨРд хийх зүйл гэж бна бас хийж болохгүй зүйл гэж бна шүү. ЭМД санг тонох нь хэвийн үзэгдэл болсон шд. Энэ нь хүн ардад хийсэн террорист үа-с илүү хор уршигтай. Харин хандив тусламж цуглуулах нь хувь хүний эрх лдээ. Хандив өгөх нь ч сайн дурын асуудал. Өгөхгүй ч бж болно. Асуудлын гол нь 1т хүн өөртөө, эрүүл мэнддээ хариуцлагатай бх, 2т төр шийдэж чадахгүй бж хэн 1ний эрүүл мэндийн асуудлыг нь даана гэдэг тэнэгрэл 2т л бна. Үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ хүсэх тусам, булагдах нүхнийхээ шороог ухаж бгаагаа ойлгооч дээ. Үнэгүй бяслаг ХАВХАНД л байдаг.
4 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Хувь хүн өөрөө хариуцах гэхээр гадаадаас эмээ оруулж ирэх эрхгүй хориотой байдаг. Тиймээс яалт ч үгүй мэргэжлийн байгууллага нь хуулийн хүрээндээ зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Өнөөдөр эм нь гадаадад байхад Монголд хувь хүн оруулах эрхгүй тул эмгүй гацаад сууж буй хүнд өвчтэй хүн олон. Эм байхгүй биш дундад зуун биш. Эм нь энэ дэлхий дээр байна. Хууль зөвшөөрдөггүйгээс болж инөтнөэтээр эмээ харсан шиг суудаг байх. Авч чадахгүй.
0 | 1 Хариулах
[66.181.191.242] 2024/10/8
хавдрын эмнүүд өчнөөнөөрөө нээгдэж олдоод бүгд эдгэчихсэн. нэг хүн 100 сая төгрөгөөр төрөөс шагнуулчаад байхад даа. ийм юм болсон.
2 | 1 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/10/8
Эрүүл мэндийн даатгалын сангийнх нь удирдлага авилга авсан гээд баривчиллаа, суллагдлаа гэх мэдээ явсан. Ийм байхад сайжирна гэж горьдох хэрэггүй л болоод байна даа.
9 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Сангийнхаа авлагыг авахгүй нэхэхгүй тэгчихээд алдадглаа нехүүлнэ гээд дахин мөнгө нэхсэн.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.172] 2024/10/8
Олон хүүхэдтэй улныхан фэйсбүүкээр тусламж хандив гуйж байна. Ядуугаа мэдэхгүй яах гэж олон хүүхэд төрүүлдэг оркууд вэ?
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.207] 2024/10/8
Чамайг эцэг, эх чинь яах гэж төрүүлсэн юм бэ?
4 | 2 Хариулах
boojgoin toirog [59.153.113.15] 2024/10/8
t1 bolood l yaduu bgaashd
1 | 3 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Хүнийг тэгж хэлж болохгүй. Чамд хожим бий болох ч өвчин үү хэн ч мэдэхгүй. Чи ч гэсэн хүнд онош сонсвол арчаагаа алдана. мөнгө ганцаараа юм шийдэхгүй. Энэ чинь бас яг ямар эмчтэй таарахаас шалтгаална.
0 | 2 Хариулах
Зочин [103.161.242.97] 2024/10/8
Uhliig taivan huleej avah heregtei emchlegdeed garsan ch hun hog l garch irne niigemd tus demgui
0 | 3 Хариулах
Зочин [139.5.219.82] 2024/10/8
үгүй тэгээд арга ядсан нэгэндээ туслахгүй хаях гэж үү? Юу бичээд бнаа!!! Эрүүл мэндийн системээ шинэчилтэл үх гэж бгаа юм уу?
4 | 3 Хариулах
Хүн [103.57.94.242] 2024/10/8
Тийм шүү.
1 | 2 Хариулах
Зочин [172.58.167.116] 2024/10/8
Ingej tuslamj guihiinhaa orond ehleed ter shinchleliig ni hiihiig shaardwal daraa bidnii vr hvvhed tuslamj guihgvigeer amidrah yum. Ingeed yawaad bwl tetheweriin san hoosolson shigee ervvl mendiin sang hooslonno sayhan said ni heden zuun myangan tuslamj heregtei hvmvvst hvreh mungiig huwidaa zawshsan gd hed honog horiod l gargasan sar ch boloogv bn. Iim ayultai niigem ervvl bus orchin yamarch tuluwluguugvi baahan hvvhed gargachihaad daraa ni tuslaarai gd bgaa hvmvvs het ih bolson
0 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Хүмүүс гуйдаггүй шаарддаггүй гэж бодож байна уу. Монголд бүх юм аяны хүрээнд. Жишээ нь 10-аад жилийн өмнө бас нэг түгээмэл өвчнийг эрт илрүүлж устгана гэсэн одоо байхгүй. дата нь устгагдсан байна гэсэн. Сонин байгаа биз. Асуудалгүй бол саяхны дата устгах шаардлагагүй. Худлаа попорддоод өнгөрөөнө. Ганц нэг шударга асуудлыг шийдэх гэсэн хүнээ ухаж аймшгийн амьтан болгож олон нийтэд мэдээлээд зайлуулчихна. Уржнан нүүрсний жагсаалаар хэрэггүй албан тушаалаа алга болго гэтэл за гэчихээд албан тушаалыг нь алга болгоод уг албан тушаал дээрээ ажиллаж байсан хүндээ шинэ албан тушаал бий болгож өгч нүглийн нүдийг хуурсан. Мэдээгээр 9 нь за алга болгосон гэхээр талархаж хүлээж аваад. Энэ заавар бол дээрээсээ л ирсэн гэсэн !
0 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/8
Төлөвлөгөөтэй гаргасан ч хэн нэг нь байгалийн амьтан тул өвчилнө. Өвчин тусч үзээгүй бол дуугүй л байж бай. 10 жилийн дараагаас өвдөж эхэлнэ !
0 | 2 Хариулах