Индэр    
2025 оны 2 сарын 4
Зураг
Эдийн засагч, шинжээч

2025 онд валютын ханш яах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүгнэлтээрээ эхэлчихье.

  • Улс төрийн бодлогоор ханш 10 хувь суларч, 4,000-г давна гэдэг бол Еөкийн сонгуулийн өмнө боломжгүй.
  • 2025 онд томоохон бондын зээлийн төлөлт байхгүй.
  • Гэвч данхар төсвийн импортод үзүүлэх дарамт их.
  • Нүүрсний үнэ 40 хувь унасан, Хятад талаас авахгүй байх эрсдэл байна.
  • Дүгнээд үзвэл сууриараа ам.долларын төгрөгтэй харьцах ханш жилийн 7 хувиас хэтрэхгүй болов уу гэж бид таамаглаж байна.  

Яагаад гэдгийг дэлгэрүүлж уншаарай.

Хэсэг макро эдийн засагчид нийлэн валютын ханшийн дарамтын индекс гэх зүйлсийг тооцож явдаг. Зурагт валютын индекс ногоон зураасаас дээш гарах нөхцөлд ханш дээр ирж буй дарамтыг маш өндөр түвшинд хүрээд буйг харж болно (зурагт улаан хэсэг улам нэмэгдэж буй). Гэхдээ дарамт өндөр байлаа гээд улстөрчид ханш барьж болно, эсвэл шинэ янз бүрийн зүйлс сэдэж болно. Түүгээр ч үл барам Монголбанкны зүгээс банкнууд дээр хязгаарлалт хийх боломжтой юм. Тиймээс ханш энэ индекс өслөө гээд өсчихгүй юм. Харин өсөх магадлалыг улам бүр эрчимжүүлж байгаа хэрэг.

зураг
 

Ирэх жилийн ирээдүйгүй нүүрс

Валютын ханш бол эрэлт, нийлүүлэлт дээр л тогтдог. Эрэлт нь иргэд, ААН, ЗГ-нь нийлээд импортоор бараа, үйлчилгээ авахын тулд арилжааны банк, Монголбанкнаас ам.доллар авах хүсэлт өгдөг. Харин нийлүүлэлт нь бид нүүрс, алт, зэсээ зарах замаар гаднаас ам.доллар олж ирдэг. Тэгэхээр ерөөсөө энэ хэдэн үзүүлэлт савлаж, хөдлөх тухай л юм.

Эндээс хамгийн гол валют бүрдүүлдэг хэрэгсэл нь нүүрс юм. Харин нүүрсний үнэ 30-40 хувь уначихсан байдаг, Хятад талаас нүүрсээ авахгүй байдаг. Энэ тохиолдолд төсөвт туссан 80 сая тонн-д хүрнэ гэдэг худлаа. Валютын орлого тасалдах эрсдэлтэй. Тиймээс нүүрсийг ирэх жил нөхөх бүтээгдэхүүн нь алт, зэс байх магадлалтай.

Суурь дарамт өндөр ч ханшийг явуулах хүсэлгүй

Хэрвээ улс төрийн сонгууль болж, нэг нам нь нөгөө намаар солигдсон бол валютын ханшийг унагахад улс төрч нар бол шаналахгүй. Өмнөх нам ийм л байлаа. Бид харин одоо өөрчлөх гэж байна гэж хэлнэ.

Харин сүүлийн 8 жил МАН засагласан учраас бурууг хэн нэгэн рүү чихэх ямар ч боломжгүй болсон. Статистик бол тэдний бодлогын үр дүн гэдгийг ард түмэн мэдэж буй. Тиймээс одоогийн Засгийн газар ханш тогтвортой байх, гаднаас валютын орлогоо нэмэх, валютын нөөцийг бүрдүүлэх гээд бүх чиглэлд хүчин чармайлт гаргах нь ойлгомжтой. Улс төр талаасаа ханшийг 4,000 давуулна гэдэг ямар ч боломжгүй юм.

2025 онд валютын ханш яах вэ?

Улс төр, макро эдийн засгийн бодлого талаасаа харахад валютын ханшийг 7 хувиас хэтрүүлэхгүй байх магадлалтай. Нүүрс аваач гэж Хятадаас гуйдагсан уу, алтаа онгоцоор ачиж явдагсан уу, юутай ч зүгээр байхгүй нь ойлгомжтой юм.

Хөрөнгө оруулагч та ам.доллар дээр 7 хувь, нэмээд ам.долларын хадгаламж 2 хувийн хүү авахад үсрээд 9 хувьтай л хүү ам.доллар дээр олно. За яахав, ЗГ-н бонд бол ам.долларын 7 хувь. Нэмээд ханшийн өөрчлөлтөө нэмэхэд 14 хувь. Энэ нь одоогийн хөрөнгө оруулалтын сангийн өгөөж, төгрөгийн бондын өгөөжөөс бага гэсэн үг. Ирэх жил хүү хөдлөхгүй учраас төгрөгийн эдгээр өгөөжид өөрчлөлт орохгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.22.222] 2025/2/5
Анализ таалагдлаа, гэхдээ орлого нүүрс талаас сох дусах хэмжээгээр валютын ханш өснө. Дээр нь үнэхээр том төсөв импортыг өдөөж эрэлт өсөх тул ханш 7%-р тогтохгүй л өсөлт үзүүлэх байх даа... Нүүрсний нийт валютын орлогын эзлэх хувь жингээр бодсон ч тэр
1 | 0 Хариулах
шударга иргэн [66.181.182.234] 2025/2/5
Экспортын баялаг бүтээдэггүй, Үйлдвэрлэгч биш, Инноваци бүтээгч бол бүүр ч биш зүгээр л Хэрэглэгч буюу "баас эсвэл хог үйлдвэрлэгч" ямар ч орны мөнгөн тэмдэгтийн ханш байнга унаж, ЭЗ-ийн хүч сулрах нь дэлхийд нэгэнт тогтсон жам ёс. Монголын ЭЗ, төгрөгийн ханш үүнээс ангид оршихгүй нь үнэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/5
Хэдий аж үйлдвэржсэн хөгжилтэй орон болсон ч гадаад худалдаагаа доллараар хийж доллараар мөнгөн тэмдэгтээ баталгаажуулаад байвал америкийг улам хүчирхэг болгож эдийн засаг мөнгөн тэмдэгт нь америкийн доллараас маш их хамааралтай болж америкийн үгэнд орохгүй бол америкаас эдийн засаг болон худалдааны хориг тавих л юм бол үйлдвэрлэл эдийн засаг чинь дампуурч мөнгөн тэмдэгтийн ханш хүчтэй сулрах эрсдэлтэй. Тэгэхлээр олон улс доллараас бас еврогоос татгалзаж зөвхөн үндэсний мөнгөөрөө гадаад худалдаагаа хийдэг болчихсон хамаагүй дээр.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/5
Дэлхийн улс орнууд гадаад худалдаагаа доллараар хийж, доллараар мөнгөн тэмдэгтээ баталгаажуулдаг тэнэг явдлаасаа бүр мөсөн салах цаг болсон байна. Хэдий болтол гадаад худалдаагаа доллараар хийж америкийг улам хүчирхэгжүүлж америкийн доллараас улам хараат болж долларын дарлалд байх ёстой юм.
2 | 0 Хариулах
Х [202.126.89.147] 2025/2/4
Олборрлосон алтаа цэвэршүүлж авч ирээд шууд нөөцлөх хэрэгтэй бус уу
0 | 0 Хариулах
Х [202.126.89.147] 2025/2/4
Монгол улс аливнэг улсын мөнгөн тэмдэгтийг хураахгүйгээр 0ганц алтаа л валютын нөөцөөр орлуулах нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болно шүү дээ
1 | 0 Хариулах
Х [202.126.89.147] 2025/2/4
Тиин шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/2/4
Монгол банк муу
0 | 0 Хариулах
Дахиад олон өнцөг хэрэгтэй [202.55.188.82] 2025/2/4
Ерөнхийдөө дотоод болон Хөрш Хятадын нөхцөл байдлуудыг л эргэцүүлэн бичсэн бичвэр байна. АНУ-ийг худалдааны дайн, халамжийн хөтөлбөрүүдийн зогсолт гэх мэт нэмэлт өнцгийг оруулах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
зочин [66.181.189.236] 2025/2/4
Арилжааны банкууд ийм хэдэн зуун тэрбумын ашигтай Тэгээд найман шаргын захаар зөрүү олдог ийм байхад МБ дуугардаггүй Мөнгө хүүлэлтийг багасгаач Баялаг бүтээхгүй хамгийн амар аргаар ашиг олж мөлжиж байгаа бүгд мэдэж байгаа
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Их хэмжээний доллартой болоод төгрөгийн хамаарлаас гарах юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/2/4
Бид төрөөс юүч шаардахгүй гагцхүү хулгай авилгалыг зогсоохыг шаардмаар байгаан.
0 | 0 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/2/4
Улсын төсөв алдагдалгүй батлагдаад төсвийн тодотгол хийхгүйгээр яваад байвал төгрөгийн ханш тогтвортой байдгийг эдийн засгийг жоохонч гэсэн судалсан хүн бүр мэднэ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/4
ЭНЭ НЭГ ЭДИЙН ЗАСАГЧ НЭРТЭЙ ҮНЭН ЗАЛХУУ МЭДЛЭГГҮЙ БААГИЙ ХЭДЭН МӨР ЮМ БИЧСЭН БОЛООД ХЭДИЙГ АВДАГ БОЛ
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.137] 2025/2/4
2.2 l avchijda odoo amidral umdaa
0 | 0 Хариулах
zochin [39.7.28.97] 2025/2/4
Saihan awch bnaa hahaha. Naad dollar chin say songuuli garsanaas hoish l taliij bn. Songuuliin umnu yaj 4,5 sar jigd barilaadaa tgd songuuliin daraagaas yaj ussun bna graphic ymaa gargaad hartsgaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.106] 2025/2/4
Угаасаа долларын ханш өсөж л байдаг биз дээ. Сүүлийн хэдэн жил харьцангуй гайгүй байна. Тэглээ гээд иргэдийн амьдрал огт сайжраагүй. Юмны үнэ өссөөр анхдагч хэрэгцээнүүдээ ч хангахад хэцүү болсоор байгаа.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.14] 2025/2/4
Валютынхаа ханшийг барьж чадахгүй бол төр засаг бариад яах юм. Арчаагүй новшнууд өмнөх сонгуульд ялахад 2000 төг хүрэхгүй бсан доллар одоо 3550 төг болжээ. Ингэж л ард түмний хөдөлмөр, хөлс хүчийг сорж үнэгүйдүүлж бна. Дэндүү арчаагүй.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Ам.доллар бол АНУ-ын засгийн газрын хэвлэсэн мөнгө биш, ам.долларыг хувийн компани банкны эзэд хэвлэдэг. АНУ-ын засгийн газар доллар хэвлэдэг хувийн компани банкнаас хүүтэй доллар зээлж авдаг. 1990 онд америкийн доллар хэвлэдэг компани банкны зальтай эзэд ардчиллаар дамжуулан монголын улс төр банкинд хяналтаа тогтоосон. Аль 1990 оноос төгрөг долларын эсрэг суларсаар ирсэн. Чи бид хоёр улс төрчдөөс төгрөгийн ханшийг чангал долларын хашийг сурлруул гэж хашгираад нэмэргүй. Монгол улс БРИКСТ элсч доллараас татгалзаж төгрөгөөр гадаад худалдаагаа хийдэг болсон цагт төгрөг бодитоор чангарна.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/5
Санал нэг бна.
1 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/4
Адуу мал, уул ус ярьсан монголчуудын дундаас ямар л олигтой ЗГ гарав гэж. Ядаж байхад хоёр улааны дунд хавчуулагдцан, далайд гарцгүй улсын ирээдүй бүрхэг.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Орк монголчуудад өөрсдөд нь бас асуудал их байна.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/5
Төрийн бодлого, засгийн сэтгэл дутаад бна даа. Эрх биш улс юм бол олон талын маневр , менежмэнт л хэрэгтэй дээ.
1 | 0 Хариулах
Зочин [95.168.164.193] 2025/2/4
Он гарсан хойно биш өмнө нү прогнозоо гаргаж байсан нь дээр биш үү? 12 сард хэрэг болоод эмдээлэл хайгаад олдохгүй арай гэж нэг залуугийн юм сонсч багцаалдсан.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.163.12] 2025/2/4
шуудхан л доллар битгий ав гээд хэлчээч
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/2/4
1:5000бх байлгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Монголчууд долларын дарамлал шахалт долларын эздэд барьцаалагдсан МАНАН хулгайчдын дарамт шахалтаас гадагшаа зугтааж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/4
Улаараа эргэнэ биз өөр яадын, төгрөг хэвлээд байвал нэг доллар 10000 төгрөг болышдээ
5 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/4
Хэвлээд бга нь асуудал биш. Америкт долларыг хэдэн триллионоор нь хэвлэдэг мөртлөө ханш нь унадаггүй бас инфляци нь тогтвортой байдаг. Үүний шалтгаан нь Америкууд сэтгэлгээний хувьд 13 биш 21-р зуунд амьдардаг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.205] 2025/2/4
Яаж ч хэвлээд дэлхийн 8 тэрбум хүн200 гаруй улсын зах зээл ханахгүйд хүрэлцэхгүйд учир бна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.205] 2025/2/4
Түүнээс биш алтан баталгаагүй эдшд
0 | 0
Зочин [202.9.46.102] 2025/2/4
Доллар хүчтэй байх нь зөвхөн АНУ-д ашигтай, бусад оронд хохиролтой. Дэлхийн улс орнууд долларын дарамтаас татгалзаж БРИКСТ элсч, БРИКСТ элссэн орнууд мөнгөн тэмдэгтээрээ гадаад худалдаагаа хийж мөнгөн тэмдэгтээ баталгаажуулж эдийн засаг үндэсний мөнгөн тэмдэгтээ доллараас хамааралгүй болгомоор байна.
8 | 2 Хариулах
Зочин [59.153.114.187] 2025/2/4
цахилгаан дулаан гэх мэт суурь үнийг нэмсэнээр төгрөгний өөрийх нь ханш унаж ноен ногоон хаданд авирсан жил болно
5 | 2 Хариулах
Зочин [66.181.191.195] 2025/2/4
Еөк нтр, сэтгүүлч нэртэй хөдөөний халтарууд фэйсбүүктээ пост оруулж байгаа юм шиг л юм бичих юм.
0 | 3 Хариулах
bolioch [59.153.113.241] 2025/2/4
gosh bandi yugaa meddii
0 | 2 Хариулах