Уншиж байна ...

Энэ онд 87 байршлын авто замыг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 43-ыг нь засварлажээ

Б.Манлай
5 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод 2025 онд давхар замын төслүүд хэрэгжиж эхлэхээс өмнө нэгдүгээр түвшний замуудыг үе шаттай шинэчилж байгаа билээ. Энэ онд нийт 87 байршлын авто замыг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 43 байршлын 69.3 км авто замыг шинэчилжээ.

Тодруулбал нийслэлийн гол гудамж замуудыг өргөтгөх, хуучин замуудыг засварлах ажлын хүрээнд 43 авто замыг шинэчилж дууссан байна.

Энэ онд шинэчлэх авто замууд нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт байгаа аж. Тухайлбал 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 км, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилж байжээ.

Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг мөн гүйцэтгэдэг бөгөөд Улаанбаатарын авто замыг шинэчлэх болон засварлах ажил үргэлжилж байгааг нийслэлээс мэдээллээ.