Уншиж байна ...

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар сургуулийг засна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн засварлах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дээврийн засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн дээвэр ихээр хуучирч, муудан дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1,338 сурагч, 91 багш ажилтан нар эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллахад хүндрэл учраад байна. Төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.

Төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар аравдугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурцгаажээ.

Япон улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 605 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100,138 ам.доллар юм.
 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам