Уншиж байна ...

Испанид транс эрчүүдээс бүрдсэн хөлбөмбөгийн баг байгуулагджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 55 минут
IKON.MN
Зураг зураг

Испанийн бүсийн лигт транс эрчүүдээс бүрдсэн анхны хөлбөмбөгийн баг дебютээ хийжээ. 

Уг багийг эмэгтэйчүүдийн багт тоглож байгаад гадуурхагдсан учраас тамирчны замналаа орхих дөхсөн Уго Мартинес байгуулжээ. Тэрбээр хүүхэд байхдаа охидын багт тоглодог байсан ч насанд хүрээд бичиг баримттай болох үедээ хөвгүүдийн багт тоглох хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй байна.

Үүний дараа У.Мартенис өөр шигээ зовлон туулж буй хүмүүстэй нэгдэж "Fenix FC" клуб байгуулахаар зүтгэсэн аж. Аюулгүй орчинд хөлбөмбөг тоглохын тулд транс эрчүүдийн клуб байгуулахаар гурван жил хөөцөлдсөний эцэст энэ жилээс багаа бүрдүүлж эхэлжээ.

   

Испанийн Каталони мужийн хөлбөмбөгийн лигт ямар ч хүйсийн тоглогч оролцох боломжтойгоороо бусад лигээс ялгардаг. 

Испани улс транс хүмүүсийн эрхийг хамгаалах үүднээс хуулиа шинэчилсэн. Шинэчилсэн найруулгаар 16 нас хүрсэн иргэн өөрийн хүсэлтээр албан ёсны бичиг баримтад хүйс болон нэрээ солих боломжтой болсон. Каталони хөлбөмбөгийн холбоо ч хууль ёсны нэрээс гадна өөр нэр ашиглахыг зөвшөөрдөг байна.

"Fenix FC" клуб улирлын эхний тоглолтод 19:0-ээр хожигдсон. Гэхдээ трансжендер тамирчид бусадтай тэгш эрхтэй байх нь тоглолтын үр дүнгээс илүү чухал зүйл гэж тэд үзэж буй юм. 

 

Эх сурвалж: Inside The Games