Уншиж байна ...

"Таван шараас Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явдаг болсон. Төлбөр өөрчлөгдөөгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өдөрт нийтийн тээврийн хоёр автобус Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” болон Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” хоёр чиглэлд тус тус үйлчилгээнд явдаг байна.

Харин Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг өнөөдрөөс эхлэн Таван шарын автобусны зогсоол хүртэл сунгаж, Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгожээ. Өөрөөр хэлбэл Таван шараас "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэл нийтийн тээврийн автобус явдаг болж байна.

Эх сурвалжаас тодруулснаар автобусны чиглэлийг сунгасан ч үйлчилгээний тариф хэвээр буюу том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлнэ.

зураг
 

Харин Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгийг төлдөг байна.

Дээрх хоёр чиглэлд 06:20-22:30 цагийн хооронд БНХАУ-ын "Yutong" загварын автобус иргэдэд үйлчилдэг болохыг эх сурвалж мэдээллээ.