Уншиж байна ...

15 настай хүү бусдыг мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
5 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 4-ний өдрийн 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл иржээ.

Улмаар 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар бильярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.