Уншиж байна ...

Мобикомын Баталгаат засварын төв X Huawei-н 6 жилийн ойн онцгой урамшуулал 10-р сарыг дуустал үргэлжилнэ

СУРТАЛЧИЛГАА
4 цаг 12 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Намрын сэрүүн өдрүүдэд илч нэмсэн “Huawei Customer Experience Day” өдөрлөгийн нээлт өчигдөр /2024.10.07/ Тэди дижитал төвд боллоо.

20 гаруй жилийн туршлагатай Мобикомын Баталгаат засварын төв дэлхийд технологийн шийдлээрээ тэргүүлэгч Huawei брэндийн гар утас, ухаалаг цаг, утасгүй чихэвч, таблет зэргийн албан ёсны засвар үйлчилгээг үзүүлж эхэлсний 6 жилийн ойг тохиолдуулан энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.

зураг
 
зураг
 

Тус өдөрлөгийн үеэр хэрэглэгчид Huawei брэндийн хамгийн сүүлийн үеийн шилдэг утас болох Pura 70 загварын гар утастай танилцаж, бат бөх Кунлун дэлгэц, 35Х хүртэл томруулах супер макро камер, 200км/ц хурдтай хөдөлгөөнийг алдалгүй буулгах камер, 1.5 метрийн гүнд тэсвэртэй усны хамгаалалт зэргийг туршиж, мэдрэмжээ хуваалцав.

зураг
 
зураг
 
зураг
 

Хэрэглэгчид дээрх туршилтыг хийж үзэхээс гадна дараах үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үнээр авч, гарын бэлгийн эзэн болсон юм.

  • Гар утасны оношилгоо, цэвэрлэгээ, тохиргоо, зөвлөгөө 0₮
  • Дэлгэцийн хамгаалалтын нано наалтыг 60% хөнгөлөлттэй
  • Дэлгэцийн засвар үйлчилгээг 60% хөнгөлөлттэй

Өдөрлөг 10-р сарын 9-нийг дуустал үргэлжлэх бөгөөд та бүхэн Тэди дижитал төвөөр зочилж, эдгээр үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр аваарай.

зураг
 

Мөн Мобикомын Баталгаат засварын төв Huawei брэнд хамтран нээлтийн үеэр хэрэглэгчдэдээ бэлэг барьж, Huawei Free buds чихэвчний 2, Huawei Band 9  цагны 10, Huawei Watch Fit 3 цагны 5, Huawei Nova 12S гар утасны 1, Мобикомын Баталгаат засварын төвөөс үйлчилгээ авах 1 сая төгрөгийн эрхийн бичгийн 1 эзнийг тус тус тодруулж, нийт 19 ялагчид шагналыг гардууллаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Ингээд ч болоогүй хэрэглэгчдэдээ 10-р сарыг дуустал дараах хөнгөлөлтийг эдлэх эрх бэлэглэж байна.

Huawei брэндийн гар утас, таблет худалдан авсан хэрэглэгчид:

  • 1 жилийн хугацаанд дэлгэцээ үнэгүй солиулах эрх + 5 хоногийн 5GB дата

Huawei брэндийн гар утас худалдан авсан хэрэглэгчид:

  • Дэлгэцийн хамгаалалтын нано наалт, дэлгэцийн засвар үйлчилгээ 60% хөнгөлөлттэй

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.