ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос $3.2 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн Ерөнхий Газраас экспортын 556,246, импортын 306,004 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өслөө. 

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлжээ.

Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өсжээ. 

зураг
 

2024 оны эхний есөн сард экспортолсон

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 85.8 хувийг БНХАУ-д,
  • самнасан ноолуурын 76.8 хувийг Итали-д;
  • ямааны угаасан ноолуурыг 99 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 66.3 хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.11.230] 2024/10/9
Ih olon zuiliig uursduu hiimeer baina. Tur zasag l demjsen tohioldold heregjih yum bilee. Irgen yaj iigeed hiiheer hyamd unetei importiin baraand zohiuldag. Gehdee manai uildverlegchid undeslelguigeer unee nemdeg muu zang tatvaraar darah yostoi. Uuniig bas l tur zasag hiine.
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.98] 2024/10/9
Утга учиргүй хэрэглээний зээлээ цэгцэлчихвэл Монгол түмэн босоод л ирнэ!!! Санхүүгийн сахилга бат муутай учираас мөнгө хүүлэгчидэд шулуулаж дуусаж байгаа!!!
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.31] 2024/10/9
Думдадын иргэн илжирхий тархиндаа бодсоноо жаахан гуцсан юм шиг бна.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.70] 2024/10/8
Орос манайхаас хангалттай мах авч болох ч авдаггүй боож хаадаг, аваад эхлэхээрээ мөнгөө төлөхгүй новширдог, бизнесийн их сонин сэтгэхүйтэй улсууд. оросуудтай наймаа хийж үзэж байсан, үгээ хэлнэ дээ, хулхидахдаа мастер. Хятадууд бол нэг тохирсон бол ок гээд л асуудалгүй наймаа хийгддэг. Дотор хүний сэтгэлгээ гэж нэг наймааны ухаан байх шиг байгаа юм.
3 | 1 Хариулах
Зочин [103.57.92.31] 2024/10/8
Улсыг ингэж авч явдаг юм АНынхаан. Та нар шиг дампууртал идчихгүй бгаа биз. Улс мөнгөтэй болж ЭЗ өсөж , ДЦС, зам харилцаа гээд бүтээн бгуулалт явж өгч бна. Гэтэл та нар бордюр гэж орилохоос өөр юмгүй бүтээсэн ажилгүй бгаа биз. Мөнгө босгож чаддаг засаг бүтээж чаддаг юм заа юу.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.189.221] 2024/10/8
яг үнэн, АН ацнууд засагт гарвал Монгол жинхэнэ дампуурна шүү.
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.14] 2024/10/8
Ардчилсан нам бүтэхгүй ээ, 3 тэрбум байсан гадаад валютын нөөцийг 600 сая доллар болгоод засаг өгсөн
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.91] 2024/10/8
Тэгсэн хирнээ төгрөг шалаар нэг
1 | 2 Хариулах
Зочин [202.21.117.34] 2024/10/8
алтаа гадагшаа гаргадагаа болиоочээ МАНгарууд аа
1 | 3 Хариулах
Зочин [103.57.92.31] 2024/10/8
Тэгээд яах уу мАНгарууд та нар идэх үү. Их санаатай харь элэгтнүүд шүү.
3 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/10/8
Гадаад худалдааны тэнцлээс илүү төлбөрийн тэнцэл нь бодит байдлаа харуулна аа. Монголд мөнгө нь орж ирдэггүй экспортууд их байгаа. Оюутолгойгоос эхсүүлээд.
7 | 1 Хариулах
Зочин [172.58.167.116] 2024/10/8
Tumur zamiin achaa teewer usluu l g bgaa bas hyatadaas orosruu garch bgaa teeweriiig mongoliih gj toolood l tegsen mongolchuudiih ni achaa baraa urd hil dr heden sar gatsaastai
7 | 1 Хариулах
Зочин [59.153.87.8] 2024/10/8
Оростой ашигтай наймаа хийдэг бол манай улс гарч өгөх нь ээ
12 | 2 Хариулах
Зочин [103.57.92.31] 2024/10/8
Атаархуу анусник.
1 | 5 Хариулах
Зочин [108.147.103.4] 2024/10/8
Дүүрчихсэн дэбил МояаОяаХуяа..хуйсник анус
0 | 0 Хариулах
Зочин [108.147.103.4] 2024/10/8
Нөгөө л муу нэртэй луу данстай….Гитад л шив дээ….мангад орос 🐖 ах нар маань хаахна явна аа….
12 | 2 Хариулах