Уншиж байна ...

Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
38 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус цаг уурын байгууллагаас дараах мэдээллийг хүргэж байна. 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байна. 2024 оны аравдугаар сарын 9-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий,

Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч +5...+7 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч +5...+7 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч +4...+6 градус дулаан байна.

Өглөөний 05:00 цагт Улаанбаатарт -1 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.