Уншиж байна ...

Сонгогч та хэдэн мандаттай, аль тойрогт харьяалагдаж байгаагаа "ИТХ 2024" хуудаснаас харна уу

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг

iKon.mn сайт "ИТХ 2024" хуудсаараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой цогц мэдээллийг хүргэж байгаа билээ. 

"ИТХ 2024" хуудаснаас орон нутгийн сонгуульд оролцож буй 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд нэр дэвшиж байгаа 1,992, сум, дүүрэгт өрсөлдөж буй 15,283 нэр дэвшигчийн мэдээллийг тойрог тус бүрээр харах боломжтой юм.  

Үүнээс гадна сонгогчид аймаг, дүүрэг, сумдаа хэдэн тойрогт яаж хуваагдсаныг, тухайн тойрог нь хэдэн мандаттайг /хэдэн хүн нэр дэвшиж байгааг/ харах боломжтой боллоо. 

"ИТХ 2024" хуудасны ТОЙРОГ цэсний Аймаг/Нийслэл, Сум/Дүүрэг хэсгээс бүртгэлтэй оршин суух газраа сонгоод, ТОЙРОГ тус бүрээр нэр дэвшигчдийн мэдээллийг харах юм.  

Улаанбаатар хот нь 12 тойрог 45 мандаттай. Үүнээс Баянзүрх дүүрэг 3 тойрогт, Сонгинохайрхан дүүрэг 2 тойрогт, бусад дүүргүүд дангаараа тус бүр нэг тойрог болж байгаа. Энэ дунд Баянгол, Хан-Уул дүүргүүд хамгийн олон буюу 6 мандаттай байна. 

зураг
 

СЕХ-ны Сонгуулийн мэдээллийн цахим сан дахь мэдээллээр 2024 оны орон нутгийн сонгуульд Аймаг/Нийслэлийн 570 тойрогт, 1,992 нэр дэвшигч, Сум/Дүүргийн 1,825 тойрогт, 15,285 нэр дэвшигч өрсөлдөж байна.

зураг
 

Ташрамд дурдахад, манай сайт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон, сонгуулийн дүнг "Сонгууль 2024" хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Нэр дэвшигчдийн зураг, товч намтар бүхий танилцуулга мэдээлэл, намын харьяалал, аль тойргоос дэвшиж байгаа зэргийг харуулсан энэхүү хуудаст сонгогчид нийт 4 сая орчим удаа хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Энэ нь манай сайтын "Сонгууль 2024" хуудас иргэдийн нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл авах гол эх сурвалж байсныг харуулж байгаа тоо баримт юм.

Орон нутгийн сонгуулийн "ИТХ 2024" хуудас нь сонгогчдод өөрийгөө танилцуулах чухал талбар байх бөгөөд нэр дэвшигч та мэдээллээ дэлгэрэнгүй оруулах, зургаа солих бол 80441889 болон info@ikon.mn хаягаар шууд холбогдоорой.

Энэхүү хуудас дахь мэдээллийг бэлтгэхдээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн мэдээллийн цахим сангаас эх сурвалж авсан болно.