Уншиж байна ...

А.Амартүвшингийн дэвшүүлсэн асуудал Ардын намын хөтөлбөрт тусгагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

НИТХ-ын 2024 оны сонгуулийн 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт  МАН-аас нэр дэвшиж байгаа Амгаланбаярын Амартүвшин хэдэн жилийн өмнөөс л  цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хоолны чанарын асуудлыг хөндөж, асуудал дэвшүүлж, гарц, шийдлийг санал болгосоор ирсэн. Тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор 2016 онд томилогдсоноос хойш судалгаа хийж, хүнсний инженер О.Гал-Очиртой дүүргийнхээ цэцэрлэг, сургуулиудаар явж, эрүүл, боловсролтой Монгол Улсын ирээдүйн төлөө нялх балчир цагаас нь тэр дундаа  хоол хүнсэнд анхаарал хандуулах чухал сэдвийг хөндсөн билээ.

А.Амартүвшин “Манай хотын өнгө ч саарал, хүүхдүүдийн хоол ч саарал өнгөтэй байна гэхээр  яагаад гэж зарим хүмүүс асуудаг. Өнөөдөр бидний жижигхэн гээд орхиод байгаа асуудал бүрийн цаана хамгийн чухал зүйл нуугдаж шийдлээ хүлээж байгааг анзаарахгүй орхиж боломгүй санагддаг. Магадгүй тэнд бидний ирээдүйрүү довтлох улаан гэрлийн учиг бүрэлдэж байхыг  ч таашгүй. Жишээ нь  хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг цэцэрлэгтээ өнгөрөөдөг. Нэг хүүхдэд манай улсаас ердөө 2475 төгрөг л төсөвлөдөг. Мөн Сургуулийн өдрийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 1500 төгрөг.   Та өдөрт 1500, 2475 төгрөгөөр ямар  амин дэмтэй хоол авч хэрэглэж болох билээ гээд бодоод үзээрэй. Өмсөх хувцаснаас нь илүү чухал зүйл бол хоол хүнс. Таны, миний, бидний хүүхдүүдийн  өсөж өндийж байгаа тэр чухал үед нь өдөржингөө шим тэжээл багатай хоол хүнс өгсөөр л байх уу? Хүүхдийн хоолны хэмжээг насанд нь тааруулах хэрэгцээ шаардлагатай байдаг. Гэтэл тухайн хүүхэд хоёр настай байна уу, тавдугаар анги байна уу, ямар ч ялгаагүй хэмжээтэй хоол ид гээд тулгаж байгаа шүү дээ. Аливаа зүйлд шийдэл хайвал гарц  заавал байдаг” гэж онцолжээ.

Ямартай ч энэ удаад  Нийслэлийн МАН-ын НИТХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт:

“Цэцэрлэгийн хоол болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны стандартыг шинэчлэн, илчлэгт анхаарч, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ” гэж тусгагдлаа.

Х.Өлзийхүү