Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд БНХАУ-ын "Yutong Bus" компанид үйлдвэрлэгдсэн угсраа загвартай автобуснуудыг өчигдрөөс М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй.
Угсраа автобус нь 45 хүний суудалтай, нийт 130 хүн нэг зэрэг тээвэрлэх багтаамжтай бөгөөд Евро-5 стандарттай, автобусны урт нь 18.7метр, нэмэлт халаагууруудтай, бусад техникийн үзүүлэлтүүд богино загварынхтай ижил.
Уг автобуснаас 31 ширхгийг авахаас 20-ийг Улаанбаатар хотод авчирсан бол үлдсэн нь Хятадын хилээр орж ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатарт ирэх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 31 ширхэг угсраа загварын автобусыг 20 гаруй тэрбумаар төгрөгөөр худалдаж авчээ.
Өөр эх сурвалжаас тодруулснаар "Нийтийн тээврийн санд төвлөрүүлсэн мөнгөөр угсраа загварын шинэ автобусыг худалдаж авсан. Уг санд 24 орчим тэрбум төгрөг цугларсан байна. ААН-үүдэд өгсөн нийтийн тээврийн автобусны мөнгийг төлүүлээгүй процесс хаягдсан байсныг болиулж, 20 гаруй тэрбум төгрөгийн төлбөрийг төр хувийн хэвшил гэхгүйгээр буцааж авч байгаа.
Өмнө шинээр авсан "Yutong" загварын 600 автобусыг 10 жилийн хугацаатай эргэн төлөх, хяналт үйлчилгээний шимтгэл 3%-ийн нөхцөлтэйгөөр автобусыг худалдаж авах гэрээ хийж, хувийн хэвшилд өгсөн. Энэхүү эргэн төлөлтийн мөнгө сар бүр Нийтийн тээврийн санд төвлөрч түүгээрээ парк шинэчлэлийг хийж байгаа гэсэн үг.
Энэ жил улсын болон нийслэлийн төсвийн мөнгөөр автобус авахаар тусгаагүй. Энэ онд дахиж автобус авахгүй гэв.
"Yutong" загварын автобусны техникийн үзүүлэлтүүд:
БНХАУ-ын "Yutong Bus" компани 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 шинэ автобусыг нийлүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!