ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Баавгай болохсон" киног Оскарын наадамд оролцуулахыг шаардан цахим гарын үсэг цуглуулж эхлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Каннын кино наадамд шалгаран нэр дэвшиж байсан найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон" киног Оскарын наадамд илгээхгүй байх шийдвэрийг Монголын Кино Урлагийн Зөвлөл гаргасан. 

Үүнийгээ хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хэмээн тайлбарлаад буй. Тэгвэл иргэд "Баавгай болохсон" киног Оскарын наадамд илгээхийг шаардан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. 

Уг ажлыг эхлүүлсэн иргэн Ш.Номиндарь "Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь энэхүү ойлгомжгүй үйлдлээрээ дэлхий дахинаа "Азийн ардчиллын баян бүрд" хэмээн цоллогддог Монгол Улсыг иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхийг боомилдог, дарангуйлагч хэв шинж бүхий улс болгон харагдуулж, эх орныхоо нэр хүндийг шороонд хутгаж байна. 

Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийг гаргасан шийдвэрээ эргэн харж, "Баавгай Болохсон" кинонд Монгол Улсаа Оскарын шагнал гардуулах ёслолд албан ёсоор төлөөлөн оролцох зүй ёсны, бүрэн эрхийг нь 2024 оны аравдугаар сарын 2-ноос өмнө олгон дэмжиж хүргүүлэхийг шаардаж байна" гэжээ.

Өнөөдрийн 11:20 цагийн байдлаар 5,069 иргэн цахимаар гарын үсэг зуржээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
74 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг