"Ногоон карт" буюу Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын 2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ.
Энэхүү хөтөлбөрт ямарваа хэмжээний хураамжгүй бүртгэдэг тул мөнгө авч бүртгэлд тусалъя гэх хүмүүсээс болгоомжлохыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа. Мөн таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад ч бүү итгээрэй гэжээ.
Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар буюу сугалааны зарчмаар сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй байдаг.
Сонирхсон хүмүүс арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.
Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!