Уншиж байна ...

iGuzzini: Мэргэжлийн төгс гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 13 цаг 24 минут
Сурталчилгаа

Гэрэлтүүлэг гэдэг нь гэрлийг хүссэн зүг рүү тусгахын нэр биш, харин орчны уур амьсгал, гоо үзэмжийг бүрдүүлж, гэрэлтүүлж буй объектод амь оруулдаг хүчирхэг элемент юм.

Хотын өнгө төрх, архитектурын хийц, интерьерийн шийдэл, урлагийн бүтээлүүд бүгд зөв гэрэлтүүлгийн ачаар онцгой үзэмжтэй болдог. Тиймээс мэргэжлийн гэрэлтүүлэг гэдэг нь инженерийн нарийн тооцоолол болон гоо зүйн мэдрэмжийг давхар шингээсэн шийдэл юм. Зөв гэрэлтүүлсэн орчин нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, тухайн орчны уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг учраас гэрэл нь өөрөө урлагийн бүтээлийн нэгэн чухал хэсэг юм.

зураг
 

Macereta Museum, Italy
Source: www.iGuzzini.com

Гэрлийн явуулын шоурүүм Монголд 

iGuzzini-ийн явуулын шоурүүм нь гэрэлтүүлгийн гайхамшгийг бүрэн дүүрэн мэдрэх өвөрмөц шийдэл бөгөөд гэрэлтүүлгийн шилдэг технологи, төгс шийдлүүдийг мэдрүүлэх болно. iGuzzini-ийн явуулын шоурүүмд та гэрлийн тусгалыг бүдгэрүүлэх, тодруулах, өөр өөр өнцгөөс турших гэх мэт олон шийдлийг биеэр мэдрэх боломжтой. Энэ нь зөвхөн гэрэлтүүлгийн өөрчлөлтийг хараад зогсохгүй, гэрлийн тусгал орчныг хэрхэн сэтгэл хөдлөм, бодитоор өөрчлөхийг мэдрэх боломжийг танд олгоно.

зураг
 

Bogd Khaan Palace Museum, Ulaanbaatar

iGuzzini – Дэлхийн гэрэлтүүлгийн тэргүүлэгч брэнд

1959 онд үүсгэн байгуулагдсан iGuzzini нь гэрэлтүүлгийн салбарт дэвшилтэт технологи, мэргэжлийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч брэнд юм. Дэлхий даяар 100 гаруй улсад албан ёсны төлөөлөгчидтэй бөгөөд тэдний гэрэлтүүлгийн шийдлүүд нь дэлхийн олон орны музей, архитектур, хотын төвүүдээс эхлээд түүхэн барилга, урлагийн үнэт бүтээлүүдэд өнгө, үнэ цэн нэмдэг.

iGuzzini нь гэрэл тус бүрийг байгалийн гэрэлтэй хамгийн ойр байлгахын тулд нарийн инженерчлэлээр бүтээгдсэн гэрэлтүүлгийн системийг санал болгодог. Урлагийн бүтээлүүдийг зөв  гэрэлтүүлэн хамгаалах, тэдний гоо үзэмжийг тодотгох нь iGuzzini-ийн мэргэжлийн шийдлүүдийн нэг хэсэг юм.

зураг
 

The Last Supper, Milan, Italy
Source: www.iGuzzini.com

Та iGuzzini-ийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрэхийг хүсэж байна уу?

Монгол дахь анхны явуулын iGuzzini шоурүүмд зочлон гэрлийн гайхамшгийг биеэр мэдрэх боломжийг бүү алдаарай. Монгол улсын хаана ч байрлах боломжтой энэхүү явуулын шоурүүм нь:

  • 9-р сарын 18-ны өдөр Монголын Үндэсний Музейн гадна талбайд
  • 9-р сарын 19-нд Дархан хотод
  • 9-р сарын 20-нд Эрдэнэт хотод тус тус байрлана.

Орчин үеийн гэрэлтүүлгийн дэвшилтэт шийдлүүдийг бодитоор үзэж, турших боломжийг танд олгож байна.

Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч: Азура Консалтинг ХХК
Холбогдох утасны дугаар: ☎️ 7711-1731
Шоурүүм хаяг: Design Central, 3 давхарт, Хан-Уул дүүрэг, Чингисийн ө/ч, Эрэлийн уулзварын зүүн талд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.