Уншиж байна ...

"Монополи таксины компани иргэдийг хэрэгцээгээр дамжуулан цэвэрхэн шулж байна"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 12 цаг 53 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халтуурчдыг цэгцэлбэл ганцхан сарын дотор түгжрэлийг 40% бууруулах талаар “Монгол такси” компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Нийгэмд хортой асуудлуудыг үүсгэдэг халтуурчид гэж нэрлэгддэг хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүрэн цэгцэлж хотын түгжрэлийг ганцхан сарын дотор 40% бууруулна. Гэтэл энэхүү боломжийг ганц компани монополийг үүсгэн зах зээлийг бүрэн атгаж байна. Төрөөс тэднийг онцгойлон дэмждэг. 

Таксины аппликэйшнийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хянан шалгаж хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Тухайн гэрээнд 1 км-ийн үнэ тариф 1,000₮, стандарт тээврийн хэрэгслээр үйлчлэх ёстой гэж заасан байдаг. 

Хэрэв гэрээг зөрчвөл үйл ажиллагааг нь таслан зогсоодог. Гэтэл өрсөлдөгч нэртэй компани нь 50,000 халтуурчдыг бүртгэж км-ийн үнэ тариф 5,000₮-өөр ч үйлчилгээ үзүүлж иргэдийг хэрэгцээгээр дамжуулан цэвэрхэн шулж байна. Хууль дүрмээ мөрдсөн нь хохироод, зөрчсөн нь завшаад байна. Өрсөлдөх ямар ч арга алга. 

Тус гэрээ:

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Х.Нямбаатар даргаа таны санаачилсан хууль чинь монополийг дэмжсэн юм уу? Хүн хувийн машинаараа халтуур хийвэл таван сая төгрөгөөр торгуулна. Торгуулахгүй гэвэл заавал UB cab-д бүртгэлтэй байх ёстой юм уу. Такси дуудлагын аппликэйшн чинь дэмжээд байхаар инновац бизнес биш шүү дээ. 

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танаа нийтийн тээврийн такси үйлчилгээнд тогтоосон монополичлолтыг нэн даруй зогсооно уу. Ялгаварлан хандахгүйгээр ижил тэгш, шударга зарчмыг баримтлан ажиллахыг танаас шаардаж байна. Шаардлагын хариуг өнөөдрөөс долоо хоногийн дотор ирүүлнэ үү. 

Түгжрэлийн талаар мэтгэлцээн хиймээр байна. “Монгол такси” аппликэйшний захирал Э.Тэмүүжин миний бие Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг болон Хүн Намын дарга Э.Золзаяа нарыг "Такси үйлчилгээг монополчилж түгжрэлийг бууруулах уу" сэдвийн доор мэтгэлцээнд дуудаж байна. 2024 оны есдүгээр сарын 18-25-ны өдрийг дуустал хүссэн боломжит цагт телевизийн шууд нэвтрүүлэгт орж мэтгэлцье. Урилгыг хүлээн авна гэж найдаж байна" гэв.