Уншиж байна ...

О.Осоржамаа автобусны буудал дээр хутгалуулж гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 16 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сошиал орчинд олонд танигдсан иргэн О.Осоржамаа бусдад хутгалуулж биеийн байдал нь хүнд байна гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан юм. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 21:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй иргэн О буюу О.Осоржамаа нь хутгалуулсан шархтай байсан аж. 

Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.