Уншиж байна ...

Криштиану Роналду тэрбум дагагчтай болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Португалийн нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналду цахим ертөнцөд нэг тэрбум дагагчтай анхны хүн боллоо.

Энэ сарын эхээр замналынхаа турш 900 гоол оруулсан анхны тоглогч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн К.Роналду инстаграм хуудсанд 639 сая, фэйсбүүкт 170 сая, Х платформд 113 сая, YouTube-д 60 сая, Хятадын Kuaishou-д есөн сая, вэйбод долоон сая дагагчтай болжээ.

К.Роналдугийн YouTube хуудас нээгдсэн өдрөө 15 сая дагагчтай болж байсан бол эхний долоо хоногт 50 саяд хүрсэн юм. Тэрбээр "UR Cristiano" хуудсыг нээгээд гурван долоо хоног болж буй.  

 

Эх сурвалж: Twitter