Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүрэгт автомашин шатжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн 10:52 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Альфард” загварын автомашин шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар