Уншиж байна ...

Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 11-нээс 15-ныг дуустал Монголд болох юм.

Энэ тэмцээнд зохион байгуулагч орны баг шууд эрхээ авсан бол өнгөрсөн тэмцээний аваргууд болох АНУ-ын эрэгтэй баг, Нидерландын эмэгтэй залуучуудын шигшээ баг оролцож буй. Үлдсэн 20 баг нь чансаагаар оролцож байна.

Тэмцээний тоглолтыг Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны албан ёсны хуудсаар шууд дамжуулж буй.  

Ямар багууд оролцох вэ?

ЭРЭГТЭЙ БАГ (чансаагаар)

  • Франц
  • БНХАУ
  • Герман
  • Литва
  • Латви
  • Израиль
  • Нидерланд
  • Египет
  • Испани
  • МОНГОЛ
  • Итали
  • Чили
  • АНУ
  • Шинэ Зеланд
  • Япон
  • Украин
  • Алжир
  • Бенин
  • Аргентин
  • Кени

ЭМЭГТЭЙ БАГ (ЧАНСААГААР)

  • БНХАУ
  • АНУ
  • Герман
  • Франц
  • Египет
  • МОНГОЛ
  • Япон
  • Унгар
  • Украин
  • Испани
  • Польш
  • Нидерланд
  • Чили
  • Израиль
  • Итали
  • Австри
  • Бенин
  • Шинэ Зеланд
  • Кени
  • Уганда

ХЭСГИЙН ШАТ

Хэсэг тус бүрд таван баг өрсөлдөнө. Тэднээс хамгийн олон оноо авсан хоёр баг нь хасагдах шатанд шалгарах юм. 

ЭРЭГТЭЙ БАГ (B хэсэгт)

  • БНХАУ
  • Нидерланд
  • МОНГОЛ
  • Япон
  • Бенин

ЭМЭГТЭЙ БАГ (C хэсэгт)

  • Герман
  • МОНГОЛ
  • Польш
  • Израиль
  • Кени

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

зураг
 
FIBA

Эрэгтэй багт: А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэръяа 

зураг
 

Эмэгтэй багт: Б.Ариунцэцэг, Б.Энхтуул, Ц.Болорцэцэг, Ө.Индра

Хуваарь

Есдүгээр сарын 11-нд

Эмэгтэй:

17:45 цагт: Монгол - Герман

19:35 цагт: Монгол - Кени 

Есдүгээр сарын 12-нд

Эрэгтэй:

17:20 цагт: Монгол - Япон

19:10 цагт: Бенин - Монгол

Есдүгээр сарын 13-нд

Эмэгтэй: 

17:45 цагт: Монгол - Израиль

19:35 цагт: Польш - Монгол

Есдүгээр сарын 14-нд

Эрэгтэй:

16:55 цагт: Монгол - Нидерланд

17:10 цагт: Монгол - Чили

Есдүгээр сарын 15-нд 

Хасагдах шатны тоглолтууд болно.