Уншиж байна ...

НЭМҮТ: Томуугаар өвдсөн хүн ханиах, найтаалгахад нян нь долоон метр зайд үсэрдэг

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх болон өвдсөн үед илрэх шинж тэмдгийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Уг өвчнөөр өвдсөн үед илрэх шинж тэмдэг:

  • Ханиах, найтаах
  • Толгой өвдөх, ядрах
  • Халуурах, бие зарайх
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Хоолой өвдөх, хатах
  • Булчингаар өвдөх
  • Цөөн тохиолдолд суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.

Дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчид үзүүлэн, зааврын дагуу эм хэрэглэнэ үү. Мөн томуугаар өвдсөн бол амны хаалт заавал хэрэглэхийг зөвлөе. Учир нь томуугаар өвдсөн хүн ханиах найтаалгахад нян нь долоон метр зайд үсэрч, бусдыг халдварлуулдаг байна.

зураг