Уншиж байна ...

"Ус бага зарцуулдаг хувин ашиглаж тарьсан мод 90 хувийн ургалттай байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Хязгааргүй байгаль хамгаалах сан, Тайван улсын Ци Синь сантай хамтран 1,000 ширхэг мод тарьжээ.

Тэд мод тарихдаа ус хамгийн бага зарцуулдаг тусгай хувинг ашигласан аж. Энэхүү хувинг ашигласнаар сард найман литр ус зарцуулжээ. Эхний ээлжийн буюу энэ оны зургаадугаар сард тарьсан мод 90 хувийн ургалттай байгаа талаар Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.