Уншиж байна ...

Самар түүж явсан дөрвөн отгийг илрүүлэн, ойр орчмын хогийг нь цэвэрлүүлжээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн Байгаль Орчны Газартай хамтран хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх эргүүл, хяналт шалгалтыг наймдугаар сарын 9-нд явуулжээ. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант зэрэг газрыг хянан шалгаж, нийт дөрвөн отгийг илрүүлэн ойр орчмын хогийг цэвэрлүүлсэн байна. 

Мөн 18 тээврийн хэрэгсэл, 41 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгах ажлыг зохион байгууллаа.

Дээрх ажлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэлд 23 шуудай цайруулсан самрыг илрүүлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба