Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр бүл бололцоод 10 жил болсон бол Ган, 15 жил бол Танан эрдэнийн хурим хийдэг"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг нэгнийгээ энэ насны ханиараа сонгож, гэр бүл бололцсон хосуудад зориулан есөн эрдэнийн хуримын талаар мэдээллийг Гэрлэх Ёслолын Ордноос гаргажээ. 

Гэр бүл бололцоод 10 жил болсон бол Ган эрдэнийн хурим, 15 жил болсон бол Танан эрдэнийн хурим хийдэг аж. Мөн Номин эрдэнийн хуримыг 20 жил, Мөнгөн эрдэнийн хуримыг 25 жил гэх мэтээр тав таван жилийн үечлэлтэйгээр хосууд есөн эрдэнийн хуримаа хийдэг байх нь.

Хагас зуун буюу 50 жилийг хамтдаа туулж буй хосууд Алтан хурим хийх бол 55 жил нэгэндээ түшиг болж, зол жаргал, уй гуниг гээд бүгдийггээ хуваалцаж буй гэр бүл Очир эрдэнийн хуримаа хийдэг байна. 

зураг