Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна.
Тус дуудлага, мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй М нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!