ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Улаанбурхан нь халдварлах чадвар хамгийн өндөртэйд тооцогддог

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсаныг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас энэ сарын 1-нд мэдэгдсэн. 

Улмаар зөөвөрлөгдсөн тохиолдол хоёр болж, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн тухай Шадар сайдын ажлын албанаас 4-ний өдөр мэдээлсэн юм. Эрсдэлийн үнэлгээгээр хүн амд тархах эрсдэл дунд хэмээн дүгнэгдэж байгаа ч хүн бүр халдвар хамгааллын дэглэм сахихын зэрэгцээ ес сар болон хоёр настай хүүхдүүдээ товлолын дагуу дархлаажуулахыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөсөөр байна. 

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Ийм харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна

Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Дархлаажуулалтад хамрагдах
  • Биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжин ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар өөрөө болон бага насны хүүхдийг авч явахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх

 

Эх сурвалж: ХӨСҮТ