"Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр"-өөр суралцах магистрын 23 дахь, докторын найм дахь ээлжийн оюутнуудыг үдэх хүлээн авалт наймдугаар сарын 2-ны өдөр Элчин сайдын өргөөнд болов.
1999 оноос хэрэгжиж эхэлсэн дээрх буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь ирээдүйд манлайлан удирдах чадвар бүхий боловсон хүчнийг Япон улсад ахисан түвшний хөтөлбөрийн оюутнаар хүлээн авч суралцуулан, энэ хугацаандаа эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой юм.
Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 улсад уг хөтөлбөр хэрэгжиж, өнөөг хүртэл нийт 6,000 гаруй залуус Японд суралцаад байна. Харин Монголд уг хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 416 оюутан залуус суралцан төгсжээ. Үүнээс 374 оюутан магистрын хөтөлбөрт, зургаан оюутан докторын хөтөлбөрт хамрагдан, төгсөж ирээд Засгийн газрын байгууллагууд, төв банк зэрэг нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн 23 дугаар ээлжээр
Мөн 2016 оноос хэрэгжиж эхэлсэн докторын хөтөлбөрийн наймдугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд нэг оюутан суралцахаар болжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцах эдгээр оюутан залуус эх орондоо буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэйгээр ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна гэж Япон улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!