Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батцэнгэл: Гадаадад байгаа монголчууд дуртайяа эх орондоо ирж ажилламаар байгаа ч...

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт" Гадаад Харилцааны Яаманд өнөөдөр болж байна. 

Тус уулзалтыг ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран зохион байгуулж, тулгамдаж буй асуудал шийдлийг хэлэлцлээ. 

Энэ үеэр Герман улсад оршин сууж буй иргэн Ц.Батцэнгэлээс тодруулахад "Миний хувьд Герман улсын Дюссельдорф хотод Соёл сургуулийг үүсгэн байгуулж, монгол хүүхдүүдэд эх хэл бичгийн хичээл зааж байна. 

Сургууль маань 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Гадаадад очсон хүүхдүүд эх хэл, соёлоо сурах боломж хомс. Тийм учраас энэ төрлийн үйл ажиллагаа нэн чухалд тооцогддог. 

Монголчууд хаа ч очсон дасан зохицох чадвартай, потенциал сайтай хүмүүс. Гадаадад байгаа монголчууд дуртайяа эх орондоо ирж ажилламаар байна. Гэвч жижигхэн мэт боловч хүний амьдралын чанарт нөлөөлөхүйц асуудлууд бий.

Түгжрэл, цалин хөлс гэх мэтчилэн. Наад зах нь авч буй цалин хөлс амьдралд хүрэлцэж байна уу? Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд зэрэг асуудал бий" гэлээ. 

"Гадаад оронд боловсрол эзэмшсэн залуус сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах хүсэлтэй"

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн УЗ-ийн гишүүн С.Цэрэндэмбэрэлээс тодруулахад "Хилийн чанадад ажиллаж амьдрах, гадаад орныг зорих монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ 10 жилийн өмнө байгуулагдахад гадаадад 100,000 хүрэхгүй монгол хүн байсан гэх тооцоо бий. Уг тоон мэдээлэл өөрчлөгдөж өнөөдөр 240,000 гаруй монгол хүн хилийн чанадад амьдарч байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт хүн амын 6-7 хувь нь өөр улс орнуудад амьдарч байгаа юм. Тэдэнд

  • Хүүхдүүдийн хэл соёл
  • Оршин суух бичиг баримт
  • Эх орондоо суурьших зэрэг асуудал тулгарч байна. 

Монголдоо эргэж ирж амьдрах, суурьших сонирхолтой монголчууд олон бий.

Гадаад оронд боловсрол эзэмшсэн залуус сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах хүсэлтэй байдаг. Гэвч тэднийг хүлээж авах орчин нөхцөл, дэмжиж туслах бодлого дутагдаж байна" гэлээ. 

"Монголчууд дэлхийн 70 гаруй улсад тархан суурьшиж байна"

Мөн "Монголчууд дэлхийн 70 гаруй улсад тархан суурьшиж байна. Гадаадад амьдарч буй монголчуудад боловсролын асуудал нийтлэг тулгардаг. 

Манай үйл ажиллагааны чиглэлийн нэг нь боловсролын хороо юм. Одоогийн байдлаар 16 улсын 39 сургуульд монгол хүүхдүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа.

Багш нарын заах арга барилыг сайжруулах, хүүхдүүдэд нь цахим сурах бичиг хүргэх чиглэлд төрөөс арга хэмжээ авсан. Энэ жил Боловсролын тухай хуульд өөрчлөлт ороод хилийн чанадад байгаа хил соёлын төв боловсролын төвүүдийг дэмжих заалт хуульд орсон нь чухал алхам" хэмээв.