Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпод долоон тамирчин нь өрсөлдөх Зимбабвегийн багийн бүрэлдэхүүнд албаны 67 хүн багтжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Африкийн Зимбабве улс энэ удаагийн олимпод долоон тамирчинтай оролцох юм. Хоёр долоо хоногийн өмнө Парисыг зорих багийн бүрэлдэхүүнээ зарласан тус улсын баг тамирчид хөнгөн атлетик, усанд сэлэлт, завины төрөлд өрсөлдөх аж.

Тодруулбал хөнгөн атлетикийн төрөлд Исаак Мпофу, Рутендо Няахора (марафон), Тапиванаше Макараву, Маканакайше Чарамба (200 метрийн гүйлт) болон дасгалжуулагч болон багийн менежер, завины төрөлд Стевен Кокс (rowing) дасгалжуулагчийн хамт, усанд сэлэлтийн төрөлд Денилсон Киприанос (200 метрийн араар сэлэлт), Пэйж ван дер Вестхуйзен (100 метрийн чөлөөт сэлэлт) дасгалжуулагчийн хамт оролцохоор болсон юм.

Мөн багийн бүрэлдэхүүнд тус улсын багийн ахлагч Рингисай Мапондера, Сипивэ Кахияа (ажилтан), Абигайл Миниква (бариач) нар  багтсаныг мэдэгдсэн.

Гэвч үнэндээ дэд ерөнхийлөгч Константино Чивенга тэргүүтэй 74 хүний бүрэлдэхүүнтэй Парист очсон нь иргэдийнх нь дургүйцлийг төрүүлжээ. 

Асуудал хурцдах үед дэд ерөнхийлөгч Константино Чивенгаг улсынхаа дипломат харилцааг сайжруулах, бизнес уулзалт хийх зорилгоор Парисыг зорьсон гэж тайлбар хийсэн ч нэмэр болоогүй байна.

Албаны хүмүүсийн зарим нь спорт болон олимптой огт холбоогүй, шаардлагагүй хүмүүс их байна гэж шүүмжилсэн юм.   

 

Эх сурвалж: zimeye.net