Уншиж байна ...

ПАРИС 2024: Эрэгтэй жүдочдын сугалаа гарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024"-т оролцох жүдочдын сугалаа өнөөдөр гарсан билээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд 60 кг-д Э.Ариунболд "Д" хэсэгт орлоо. Тэрбээр эхний даваанд Египетийн Юүсри Сэмитай учраа таарав. Түүнийг ялбал Францын Лука Мхейдзетэй өрсөлдөх юм.

66 кг-д Ё.Басхүү "Д" хэсгийг толгойлов. Эхний шатанд хийлсэн түүний дараагийн өрсөлдөгч Киргизийн Айбек Уулу, Украины Богдан Иадов нарын хэн ялсан нь тодорно. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр "Д" хэсгийг толгойлсон Швейцарын Нилс Стамптай оноолт таарлаа. Түүнийг ялбал дараагийн даваанд Испанийн Салвадор Касес Роха, Гамбийн Файе Нжие хоёрын ялсантай нь таарах аж.

-100 кг-д Б.Гончигсүрэн "А" хэсэгт оров. Манай тамирчин эхний даваанд Израилийн Петер Палтчиктай учраа таарсан юм. 

+100 кг-д О.Цэцэнцэнгэл "С" хэсэгт Германы Эрик Абрамовтой сугалаа таарлаа. Түүнийг ялбал ДАШТ-ий хүрэл медальт, энэ хэсгийг толгойлж буй Тажикистаны Темур Рахмовтой барилдана.

Сонирхуулахад холимог багийн сугалаа гарсан билээ. Монголын баг эхний даваанд Израильтай оноолт таарсан. Хожвол Францын багтай хүч сорино.