Уншиж байна ...

Ливанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа монгол эмч нар хүүхэд эх барьж авсан анхны тохиолдол болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN

Бүгд Найрамдах Ливан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын баг амаржих гэж байсан эмэгтэйг эсэн мэнд төрүүлжээ.

Тэдний мэдээлснээр уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны сарын 19-ний өдөр Индонез улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна.

зураг
 

Эх, хүүхдийн биеийг тогтворжуулсны дараа Тир хот дахь төв эмнэлэгт хүргэжээ.

Энэ нь UNIFIL +1 эмнэлгийн түүхэнд хүүхэд эх барьж авсан анхны тохиолдол болсон байна.

зураг
 

 

Эх сурвалж: ЗХЖШ