Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн эрх баригчид картелуудаас олзолсон тусгай тоноглолтой 50 автомашиныг устгажээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Мексикийн эрх баригчид Даваа гарагт хар тамхины картелуудаас олзолсон 50 ширхэг “мангас пикап” гэгддэг тусгай тоноглолтой автомашиныг устгажээ.

Гэмт хэргийн бүлэглэлүүд зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор ачаатай суудлын автомашиныг өөрчлөн тоноглодог. Ингэхдээ гар аргаар бүтээсэн сум нэвтрүүлдэггүй хуяг, пулемёт буу суурилуулах цамхаг зэргийг нэмж суурилуулдаг юм байна.

Олзолсон автомашинуудыг төмрийн хаягдал болгон устгаж буй дүрс бичлэгийг Мексикийн холбооны прокурорын газар үзүүлжээ.

зураг
 

Автомашинуудын заримыг өнгөлөн далдлах зорилгоор будаж, тухайн картелын нэр, бэлгэдлээр чимэглэсэн байна.

Ийм автомашинуудыг жолоодоход хэцүү тул зөвхөн зэвсэгт мөргөлдөөнд ашигладаг ажээ.

Анх 2010 онд гар аргаар хуягласан пикап төрлийн автомашинууд үзэгдэх болсон юм. Өнгөрсөн хугацаанд тоноглох арга барил нь улам сайжирч, боловсронгуй болсон байна.

Сая устгасан 50 автомашиныг бүгдийг нь АНУ-ын Техас мужтай хил залгаа Мексикийн Тамаулипас мужаас олзолжээ.

зураг
 

 

Эх сурвалж: BBC