ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН
НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны 6-р сарын 01-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 49,473,380 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 44,266
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,455
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 427
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 41
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Нийт 49,194 баримт орон таарлаа.
Сугалааны тохирлын дугаар: 42530136
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
