ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт хүүхэд зам тээврийн осолд өртсөн хэргийн дийлэнх нь согтуу жолоочоос болсон байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Увс аймагт зам тээврийн ослын улмаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 оны I дүгээр улиралд хоёр, нийт 34 хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдсэнээс  амь насаа алдсан хоёр, эрүүл мэндээрээ хохирсон 16 тохиолдол гарсан байна.

Тиймээс Увс аймгийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ.  

Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг судлахад жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас дийлэнх осол хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулсан, асран хамгаалагч нар хариуцлагагүй хандсан зэргээс гадна сургууль, цэцэрлэг орчмын бүсэд замын тэмдэг, тэмдэглэгээ болон гарц, хурд сааруулагч дутмаг байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлжээ.

Тиймээс аймгийн прокурорын газраас хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнтэй ажил, арга хэмжээ  авч хэрэгжүүлэх талаар Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн дарга нарт мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болсон байна.

 

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.55.188.125] 2024/7/17
Ер нь Увс аймагт очиход л нэг их чанга чанга ярисан хөөргөн хүмүүсээр дүүрсэн газар шиг санагддаг. Энэ хэт их хөөрөл, бие биенээсээ илүүрхэх гэсэн би би гэсэн сэтгэхүйн гажиг онгиролоороо өөрсдийгөө болон үр, хүүхдүүдийнхээ сэтгэцийг гэмтээж, тэрийгээ үе удам дамжуулан өвлүүлдэг хүмүүс дээ. Увсад очиход нэг л сэтгэхүйн хачин хүмүүсийн дунд орчихсон мэт, Эдгээр хүмүүстэй удаан харилцах юм бол ер нь л хачин хачин, тэнд бол удаан байлтгүй, удвал сэтгэхүй хачин болно шүү, би би, би ч илүү, би ч лаг, би ч чамаас дутахгүй л гээд бна.. Энэ их хөөрөлт харилцааны үр дүн нь согтуурал, архидалтаар гадагшилж бие биенээ зодож нүдэх, орчин тойрноо гэмтээх байдлаар л илэрч байгаа нь энэ дээ.
1 | 0 Хариулах
Зочин [172.58.165.56] 2024/7/17
Bvhiin dewjeen dr ch zam dr bvtehgvi hvmvvs yumaa
0 | 1 Хариулах
хаха [202.21.104.2] 2024/7/17
Увсын балай согтуу дүрвэд пицданууд
1 | 1 Хариулах
Ренчин Бямбаев [77.73.69.59] 2024/7/17
Буриадууд баярлах мэдээ байна.Халх болоод сурснаараа хүн бишүүд гэж хараацгана.
0 | 3 Хариулах
Зочин [120.17.139.37] 2024/7/17
Huulia changlaj chaddaggui POP uls torchdiin gai lanchig n ard tumen uurseer
0 | 0 Хариулах
Зочин [45.133.5.98] 2024/7/17
Ардчилал хүний эрх гээд согтуу оркуудыг шоронд хорихгүй зүгээр л торгоод явуулж байгаагаас болж согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог оркууд ихэсч гэм зэмгүй хүмүүс эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Япон улс согтуу жолоочийг 3 жил шоронд хорих хуулийг баталснаар япон улсад согтуугаар жолоо барих нь 80% буурсан гэсэн судалгаа гарсан. Ардчилал эрх чөлөө хэтэрвэл анархизм болдог юм.
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/17
УВС ОРКУУДЫГ НЭЭХ ДЭЭШ НЬ ГАРГААД ХЭРЭГГҮЙ. ИХЭНХИ НЬ ЦУС ОЙРТСОН ЖАЛГА ДОВНЫ СЭТГЭХҮЙТЭЙ. ТУСДАА УЛС АЯТАЙ ААШИЛДАГ НӨХДҮҮД. НЭГ АВАРГАТАЙ БОЛЛОО ГЭЭД ХЭД ХОНОГ ГАЛЗУУРЧ БАЙГАА УЛС.
10 | 4 Хариулах
Зочин [122.201.31.93] 2024/7/17
Бүх л аймагт жалга довны үзэл их, бага хэмжээгээр байдаг. Дээхнэ үед бол Улаанбаатарын хүүхэд залуучууд 40 мянгатынхан, Төмөр замынхан, хорооллынхон гэх зэргээр талцаж, зодоон цохион хийдэг л байлаа (одоо харин тэгэж тэнэгтэхээ больсон байна). Ер нь бол дэмий зүйл. Нутгархах, жалга довны үзэл хэт туйлширч, талцал хуваагдлыг өдөөгөөд байвал бүр тусгүй.
5 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/17
ХАРЬЦУУЛАХ ЮМ БИШ. УВС УЛС ГЭЖ ХУЦААД БАЙГАА НӨХДҮҮД.
1 | 2 Хариулах
Зочин [45.133.5.75] 2024/7/17
Угийн таарамжгүй оркууд шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.51] 2024/7/17
Бидний яриад байгаа энэ жалга довны үзэл гээч зүйл нь антропологийн шинжлэх ухааны үүднээс бол угсаатны төвт үзэл (ethnocentrism)-тэй холбогдоно. Тархи, мэдрэл судлалын үүднээс бол бүлгийн сэтгэлгээ (in-group and out-group)-тэй холбогдоно. Энэ нь бүхий л улс, үндэстэн, угсаатанд янз бүрийн хэлбэрээр байдаг л зүйл. Өөгшүүлээд дэвэргээд байхаар зүйл ч биш. Гайхаад шогшироод байхаар зүйл ч биш.
0 | 0 Хариулах