Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар манай улсад долдугаар сарын 8-ны өдөр айлчлан ирж, өнөөдөр буцсан билээ.
Зочид айлчлалын үеэр монгол наадам, музей үзэж сонирхохоос гадна говийн нутгаар аялжээ.
Тодруулбал хааны гэр бүл Дундговь аймгийн Цагаан суварга, Өмнөговь аймгийн Булган сум, Баянзаг, Молцог элс зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт очсон байна.
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!