Бямба гарагийн орой Пенсильвани мужид болсон сонгуулийн арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсан билээ.
Тайзан дээр үг хэлж байсан Трампын чих бууны суманд оногдож, шархадсан юм.
Трампыг буудсан этгээд нь 20 настай Томас Крукс гэгч байжээ.
Холбооны Мөрдөх Товчоо түүний гар утасны мэдээллийг шалгасан ч одоогоор аллага үйлдэх болсон шалтгааныг тодорхойлж чадаагүй байгаа гэнэ. Мөн түүний эд зүйлсээс ямар нэг улс төрийн үзэл суртлын чанартай баримт олдоогүй байна.
Круксын автомашинаас “сэжигтэй төхөөрөмж” олдож, тэсрэх бодисын мэргэжилтнүүдийг дууджээ.
Трампын арга хэмжээнд оролцож байсан иргэдээс нэг хүн амиа алдсан нь 50 настай эрэгтэй Кори Комператор байсан байна.
Тэрбээр буун дуу сонсогдох үеэр гэр бүлийнхнийгээ биеэрээ халхлан хамгаалж байгаад суманд оногджээ.
Комператор нь сайн дурын гал сөнөөгч байсан байна.
Буун дуу гарахаас өмнө урт буу үүрсэн эрэгтэй ойролцоох барилгын дээвэр рүү авчирч байхыг хараад цагдаад анхааруулахыг завдсан ч амжаагүйгээ нэг гэрч ярьжээ.
Томас Круксыг тусгай албаныхан буудаж, аюулгүй болгожээ.
Амь насанд нь халдах оролдлогын дараа Трамп америкчуудад “эв нэгдэлтэй” байхыг уриалсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тусгай албаныханд сонгуулийн кампанит ажлын аюулгүй байдлыг хангах асуудлыг нягтлан шалгах үүрэг өгсөн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!